Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд өнөөдрөөс эхлэн зохицуулалт хийж байгаа юм. Энэ дагуу өнөөдөр буюу Бямба гаригт тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулна.
Харин Ням гаригт сондгой дугаартай тээврийн хэрэгсэлд хязгаарлалт үйлчлэхгүй юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм байна.
Хэрэв дугаар нь хязгаарлагдсан өдөр замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн хуулийн дагуу 20 нэгжээр /20,000 төгрөг/ торгохыг анхаарна уу.
Мөн “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Эх сурвалж: ЗЦГ