Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогоо мэдүүлж амжих уу

Авлигын эсрэг хуулийн 10.6 дахь хэсэг, 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлагыг боловсруулан хэвлэж хүргүүлсэн байна. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх зэргийг багтаажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гарган, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Цахимаар  системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2021 оны тавдугаар сарын 3, 4-ний өдөр үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэн, баталгааны маягтаар баталгаажуулна. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчдийн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулна. Тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын  талаарх мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор өнөөдөр АН-ын тамгатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс буюу Н.Алтанхуягийн талаас “Тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасан. Улмаар шүүгчдийн зөвлөгөөн уг хүсэлтийг хянан шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв. Ингэснээр АН-аас удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрын хэн нь нэр дэвших нь дахиад л тодорхойгүй үлдсэн. Тиймээс олон нийт нэр дэвшигчээ эцэслэн тодруулж чадаагүй АН-ынхнаас хэн нь ч хөрөнгө, орлогоо мэдүүлж амжихгүй нь хэмээн ярьцгааж байна.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.