Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

“Драгон холдинг”-ийнхон нийслэлийн эзэмшлийн талбайд эзэн сууж, нэг ам метр талбайгаа 250 мянган төгрөгөөр түрээслүүлж байна

“Шинэ Улаанбаатар драгон терминал” цог­­цол­борыг нийслэлийн бүсчилсэн хөгж­лийн бодлогын хүрээнд нэг жил зургаан сар гаруйн хугацаанд барьж, өнгөрсөн арван­хоёр­дугаар сарын 18-нд ашиглалтад оруулсан билээ. Зорчигч тээврийн эл төвийг ашиглалтад оруулснаас хойш нэг сар гаруй хугацаа өнгөрөөд байна
2025-01-29

1.9 их наяд төгрөгөөр барих Туулын хурдны замын тендерийг зарлалаа

Нийслэлийн ЗДТГ-аас “Туулын хурдны зам” төсөл хэ­рэг­­жүүлэхээр өчигдөр олон улсын нээлт­­­­­­­­­тэй тен­­дер зарлалаа. Төслийн нийт тө­­сөвт өр­­­­­­төг нь 1.9 их наяд төгрөг юм байна
2025-01-28

Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборыг сэргээн засаж дуусжээ

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг бүрэн засварлаж, өчигдөр нээлээ. Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтын хүчээр ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар хөшөөг ийнхүү сэргээн засварласан байна. Нээлтэд ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаныхан оролцов.
2025-01-27

207 дугаар байрыг буулгах тендерт гурван компани оролцов

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрладаг 207 дугаар байрыг буулгах компанийг шалгаруулах тендерийг өн­гөр­сөн баасан гарагт нээлээ.
2025-01-27

Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэлэв

Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохир­дол, авто замын түгжрэл, иргэдийн амьд­ралын чанарыг дээш­­лүү­лэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төс­лүү­дийг Зас­гийн газар эрэмбэлжээ.
2025-01-23

Иргэд нийтийн тээврээр 142.7 сая удаа зорчсон гэв

Нийтийн тээврээр зорчигчдын өн­гөр­сөн оны статистик мэдээллийг “Улаан­баа­тар смарт карт” компанийнхан гар­гасан байна. 2024 онд иргэд нийтийн тээв­рээр давхардсан тоогоор нийт 142.7 сая удаа зорч­сон байна.
2025-01-23

Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хориглолоо 

Чингэлтэй дүүргийн төвийн хэсэг буюу 1-6 дугаар хороонд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэл­бэл, тус хорооны иргэд зөвхөн 18.00-21.00 цагт л төвлөрсөн цэгт хогоо хаях ёстой гэнэ.
2025-01-21

ТҮК-ийн ажилчид дэрсэн шүүрээ ашигласаар байна

“Тохижилт, үйлчил­гээний ажилчид ирэх долоо хоногоос эхлээд төв гудамжуудад шүүр барьж зогсохгүй. Нийтийн цэвэрлэгээ, үйлчилгээний тоног төхөөрөмжийг механик болгоно” хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өн­­­гөр­сөн оны дөрөвдүгээр сард онцолж байсан юм.
2025-01-21

Гэр хорооллын гудамж, талбайн 10 хувьд гал унтраах автомашин зорчих боломжгүй

Нийслэлийн гэр хорооллын гудамж, тал­байн 10 хувьд нь гал түймэр унтраах тус­гай зориулалтын автомашин зор­чих боломжгүй аж.
2025-01-20

Орон сууцын хорооллоо хашиж, төрийн тусгай хамгаалалттай болгожээ

Хотхон, орон сууцын хороололд дур мэдэж ха­шаа баривал хуулиар хариуцлага хү­лээл­гэх зохицуулалттай. Тухайлбал, Газ­рын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол ал­ба­дан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гар­сан зард­лыг буруутай этгээд нөхөн төлнө” хэ­мээн заа­жээ. Зохих зөвшөөрөл авч барьсан ч стан­дартын шаардлага гэж бий.
2025-01-17

Нийслэлийн 14 байршилд халиа, тошин үүсжээ

Нийслэлийн үерийн хам­гаалал­тын ба­рилга, байгууламжийн нийт 14 байршилд халиа, то­шин үүс­жээ.
2025-01-17

Халтиргаатай зам, талбайн мэдээллийг 11-310005 утсаар өгөөрэй

Нийслэлд энэ сарын 12-13-нд шилжих шөнө орсон бага хэм­жээний цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ бо­лон дүүр­гүүдийн тохижилт, үйлчилгээний 35 байгуул­лагын­хан цэ­вэр­лэжээ.
2025-01-14

Трамвайн зураг төслийг боловсруулж байна гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчиг­дөр болж, энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын зураг төслийн ажлын явцын талаар хэлэлцлээ.
2025-01-14

Улаанбаатарыг ухаалгаар орон сууцжуулах стратегийг 771.2 сая төгрөгөөр боловсруулна

Улаанбаатар хот ухаалгаар орон сууцжуулах төлөв­лөгөө­тэй болох гэнэ. Ийм агуулгатай тендерийг нийс­лэ­лийн Худалдан авах ажиллагааны газрынхан өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн өдөр зарлажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйл­чил­гээ худалдан авах хуулийн дагуу тендерийг сарын дараа нээнэ.
2025-01-09

“Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их тойруу” төслийн ТЭЗҮ, зураг төсөвт 32 тэрбум төгрөг зарцуулах нь

Нийслэлд “Шинэ тойрог авто зам”, “Шинэ Их той­руу” гэсэн авто замын хоёр төсөл хэрэгжүүлэх тө­лөвлөгөөг албаныхан гаргажээ. Уг хоёр төсөл нь өд­гөө ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах, зөвлөх үйлчил­гээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах шатандаа яваа аж. Энэ ажилд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөн­­­­­гөнөөс нийт 32 тэрбум төгрөг зарцуулахаар бо­лоод буй юм.
2025-01-08

Автобусны дулаан зогсоол ажлын цагаар ч түгжээтэй

Идэр есийн хүйтэн эхлээд байхад ав­­тобусны дулаан зогсоолууд ажил­лахгүй байна. Энэ сарын 4-нд нийс­лэлд -20 орчим хэмийн хүйтэн бай­лаа. Авто­­бусны буудалд зогсох хүмүүс даар­сан­­даа дулаацахаар гараа үлээж, хөлөө хав­­­сарч харагдана. “Хархорин” захын ой­­­рол­­­цоох автобусны буудлын орчимд ду­­­лаан зог­­­­соол уг нь байрлуулжээ.
2025-01-07

Хотын дарга уу, Эрчим хүчний сайд уу

Х.Нямбаатарын ажлын цар хүрээ нь хотын даргын бүрэн эрхээс халиад, Эрчим хүчний сайдын энд хүрээд байна. Эрчим хүчний сайдын үүргийг гурван жил гүй­цэт­­гэж буй Б.Чойжилсүрэн хариуцсан ажлаа хийж ча­­дах­гүй, олны шүүмжлэлд өртөөд байгаа учраас түү­ний оронд нийс­­­лэлийн Засаг даргаар салбарынх бод­­ло­­гыг тодор­­­хойлуулахаар Ерөнхий сайд шийдэв бололтой.
2025-01-07

Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор уулзалт хийлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох газрын удирдлагууд нийслэлээс 2025 оныг дэд бүтцийн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
2025-01-04