Төрийн Ордонд өнөөдөр “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл” хуралдаж байна.
“Нутгийн удирдлагын танхим”-д болж буй энэ хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж, зам, тээврийн осол, зөрчлийн талаарх бодит нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарал ёстой асуудлуудыг хэлэлцэх юм.
Монгол Улсын “Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Үндэсний зөвлөл” 18 хүний бүрэлдэхүүнтэй. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд, Зам, тээврийн сайд, 20 минутын хот, Үндэсний хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Хот байгуулалт, Барилга, орон сууцжуулалтын сайд, Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тээврийн цагдаагийн албаны дарга, МҮОНРТ-ийн захирал, Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал, “Түгээмэл хөгжил” Төвийн тэргүүн, “Эвт гурван тулга” ТББ-ын тэргүүн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг.
Чингэлтэй дүүргийн 37, 140 сургуулийн бүсэд аюултай тул тодорхой арга хэмжээ авч, осол аваарийг 30 хувиар бууруулсан талаар энэ үеэр мэдээлэв. Мөн орон осол их гардаг 16 аймгийн ИТХ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил зохион байгуулжээ. Үүнээс олон олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран үнэлгээний аудиторуудыг сургалтад хамруулсан байна.