УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн төрсөн өдрөөр хамтран зүтгэж явсан журмын нөхөд, улс төрийн намууд, дэмжигчид нь жил болгон хөшөөнд нь цэцэг өргөдөг билээ. Энэ удаагийн цэцэг өргөх ёслолд Монголын Ардчилсан Холбоо (МоАХ), Монголын Ардчилсан Нам (МоАН)ыг үүсгэн байгуулалцсан Б.Галсандорж, З.Пүрэвжал, Н.Гантөмөр, Ц.Эрдэнэбат, С.Ганчимэг нарын үр хүүхдүүд оролцож хүндэтгэл үзүүлжээ.