Хятад улс цөмийн бус "устөрөгчийн бөмбөг" туршжсан тухай Хонконгийн South China Morning Post сонин мэдээлэв.
Тус сонинд мэдээлснээр "хяналттай хээрийн туршилт" нь "сүйтгэх химийн гинжин урвал" үүсгэж чадсан байна.
Төхөөрөмжийг Хятадын усан онгоцны үйлдвэрлэлийн корпорацийн (CSSC) 705 судалгааны хүрээлэн бүтээжээ.
2 кг жинтэй бөмбөг дэлбэрснээр 1000 гаруй хэмийн халуунтай галт бөмбөлөг үүссэн бөгөөд энэ нь хоёр секунд гаруй үргэлжилсэн байна.
Уг төхөөрөмж нь даралтат савнаас хамаагүй их устөрөгчийг хадгалдаг магнийн гидрид гэгддэг нунтаг бодисоор идэвхждэг аж.
Төхөөрөмжийг бүтээгчдийн үзэж байгаагаар "энэ хослол нь дэлбэрэлтийн эрчмийг нарийн хянах боломжийг олгож, том талбай дахь байг жигд устгахад хялбархан хүрэх боломжийг олгодог."
Тус хэвлэлд тэмдэглэснээр, Хятадын Ардын Чөлөөлөх Арми энэ зэвсгийг ашиглах гэж байгаа эсэх, хэрхэн ашиглах нь тодорхойгүй байна.