Адал явдалт аялал жуулчлалын олон улсын холбоо, Жорж Вашингтоны их сургуулийн судлаач, мэргэжилтнүүд хамтран “Адал явдалт жуулчлалын хөгжлийн индекс-2024” тайлан гаргаснаа танилцууллаа. Судалгаанд 186 улсыг хамруулж, тогтвортой хөгжил, аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, байгалийн болон соёлын нөөц, дэд бүтэц зэрэг есөн гол үзүүлэлтээр өрсөлдөх чадварыг нь үнэлсэн байна. Ингэхэд Монгол Улс дэлхийд 57, бүс нутагтаа дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.
Хөгжингүй эдийн засагтай орнуудын ангилалд Герман, Франц, Швейцар улс тэргүүлсэн аж. Дээрх бүх шалгуурт хамгийн өндөр оноог Герман авчээ. Харин хөгжиж буй эдийн засагтай орнуудаас адал явдалт аяллыг үлгэр жишээ хөгжүүлсэн нь Коста-Рика, Чили, Тайланд болов. Ази, Номхон далайн бүсийн улсуудыг Тайланд, Малайз, Хятад тэргүүлж, Монгол, Вьетнам, Индонез тусгай байр эзэлжээ.
Н.Мишээл