Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Дэлхийн банктай хамтран нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах урт хугацааны стратегийг боловсруулах асуудлаар олон талт хэлэлцүүлэг, уулзалтыг 4-р сарын 15-17 хооронд зохион байгууллаа.
Монгол Улсын тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй ирээдүйг бий болгоход шаардлагатай бодлогын зохицуулалт, салбар хоорондын уялдааг бэхжүүлэхийн чухлыг уулзалтад оролцогчид онцоллоо.
“Уур амьсгалын хууль”-ийн төсөл, хүлэмжийн хийн тооллого, нүүрстөрөгчийн зах зээлийн суурь тогтолцоог бий болгоход энэхүү хууль хэрхэн суурь үндэс болох талаар болон олон улсын сайн туршлага болон зохицуулалтын орчны дүн шинжилгээг танилцуулав.
Хэлэлцүүлгийг зохион байгуулсны үр дүнд уур амьсгалын хуулийн төслийг сайжруулах болон нүүрстөрөгчийн зах зээлийн бодлого, институцийн тогтолцоог үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.