Монгол Улсад төрөлт буурч, “шинэ” хүн цөөрч буйн цаад учир шалтгаан, манай орны хүн ам зүйн бүтэц алдагдсан, эсэх, төрөлтийн үзүүлэлт нь тогтмол уруудах болсон улс орнууд зорилтот бүлэгтээ чиглэсэн ямар бодлого баримталж байгаа талаар болон үүнийг хөрсөндөө буулгах боломжийн тухай мэргэжлийн хүмүүсийн ярилцлага, нийтлэлийг “Өнөөдөр” сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Энэ удаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатартай хүн амаа өсгөх бодлогын талаар ярилцлаа.
-Манай улсадтөрөлт жилээсжилдбуурчбайна. Цаашидчбуурах ньжам ёсны асуудалгэж хүнам зүйчидярих болсон. МонголУлсадхүнамаа өсгөх бодлого алдагдчихсанюм биш үү?
-Хүн амаа өсгөх, гэр бүлийг тогтвортой байлгах бодлогыг төрөөс баримталж байгаа ч 1999, 2005 онд төрөлт огцом буурсан. Тухайлбал, 2005 онд төрөлт 50 орчим мянга болж буураад, түүнээс хойш өссөөр 2014 онд 80 мянгад хүрсэн байна. Төрөлт буурсан жилүүдэд мэндэлсэн хүүхдүүд одоо нөхөн үржихүйн насных байгаа нь энэ “тоо”-нд нөлөөлж буй. Мөн манай улс 1990 оноос үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн. Энэньмэдээжтөрөлтийгбууруулахаднөлөөлжбайгаа. Харинхүүхдийн болон гэрлэсэн хосуудад мөнгөн тэтгэмж олгох, 2007 оны “алтан гахай” жил гэх мэт онцлог үйл явдлын дараа төрөлтийн тоо нэмэгдсэн жишээ бий. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 57.8 мянган хүүхэд мэндэлсэн нь өмнөх жилийнхээс 10 хувь орчмоор буурсан үзүүлэлт боллоо. Иймд хууль, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ, шаардлага үүссэн. Тухайлбал, 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг гарсан. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийг дэмжих тухай хуулийг шинээр боловсруулж байна. Хүн амыг өсгөх, төрөлт, гэр бүлийн хөгжлийг дэмжих орчин нөхцөлийг бий болгох зохицуулалтыг энэ хуульд оруулсан. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хууль нь эрх зүйн үр дагавруудыг зохицуулах юм. Жишээ нь, хүүхэд үрчлэл, хамгаалал, тэтгэмж, өв хөрөнгийн харилцаа, үр шилжүүлэн суулгах гэх мэт гэр бүлийн шинэ хэв маягийн харилцааг зохицуулах нэмэлт, өөрчлөлтийг оруулж байна. Мөн гэр бүлийн дагнасан шүүхтэй болох заалтыг тус хуульд багтаасан. Тус шүүхээр гэр бүл цуцлахаас гадна эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг үзүүлэх юм. Эвлэрүүлэн зуучлах чиглэлээр мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллаж, дагнасан үйлчилгээ үзүүлнэ. Үүнтэй зэрэгцээд Гэр бүлийг дэмжих тухай анхны хуулийг бид боловсруулж, төсөлд санал авч байна.
-Тэгэхээргэрбүлийнасуудлыгзохицуулсанхоёрхуультай болох ньээ. Манай улсадмаш олонхуульбий чхэрэгжилт хангалтгүй байдагшүүдээ. Заавал бие даасан хуультай болох шаардлага байв уу?
Монгол Улсын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, бүтэц, хэв шинжийн талаарх хамгийн сүүлд хийсэн буюу2018 оны судалгаагаар гурван гэр бүл тутмын нэгт нь орон сууцын дэмжлэг туслалцаа хэрэгтэй, таван гэр бүлийн нэг нь цалин хангалтгүй, тогтмол орлого шаардлагатай гэсэн дүгнэлтгарсан. Гэр бүлийн салалтын гол шалтгаан нь санхүүгийн асуудал байв. Энэ бүхнийг төрөөс зохицуулах, бодлогоор дэмжих шаардлагатай тул Гэр бүлийг дэмжих тухай хуулийг шинээр боловсруулсан юм. Тухайлбал, БНСУ гэр бүлийн “асуудал” бүрийг хуульчилсан байдаг. Зөвхөн өрх толгойлсон эцэг, эхэд зориулсан хууль хүртэл бий. Харин манай улс үүнийг Нийгмийн халамжийн тухай хуулийн нэг зүйл, заалтаар л зохицуулдаг. Залуу хос, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай гишүүнтэй гэр бүлийн хэрэгцээ, шаардлага өөр өөр байдаг. Үүнийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн малчин өрх, уул уурхайгаас хамааралтай гэр бүлийн хэв маягт тохирсон дэмжлэг чшаардлагатай байна.
-Гэрбүлийгдэмжих тухай хуулийнголголзохицуулалтаасжишээхэлж өгөөч. Тухайлбал, тусхуульдзалуу гэр бүлийг хэрхэн дэмжихээр тусгасан бол?
-Дэлхийн улс орнуудад гэр бүлийг дэмждэг 10 гаруй аргачлал байна. Мөнгөн урамшуулал, татварыг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажил амьдралын тэнцвэрт байдлыг бүрдүүлэх, орон сууцаар хангах зэрэг олон төрлөөр дэмждэг юм билээ. Үүнийг бид судалж үзээд, Гэр бүлийг дэмжих тухай хуульд тусгахаар ажиллаж байгаа. Гэхдээ ийм зохицуулалт огт байгаагүй юм биш. Салбар хуулиудад тусгасан. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд гэхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж, асаргааны дэмжлэг олгох гэх мэтээр зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үйлчилгээг зохицуулсан байдаг. Залуу гэр бүлд орон сууц, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хамгийн ихээр тулгарч байна. Үүнийг шийдэхийн тулд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийг шинээр боловсруулж буй. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа.
Хүүхэд харах үйлчилгээний төв, цэцэрлэг хүртээмжтэй байх нь эцэг, эхчүүдийг ажиллах боломжоор хангадаг. Манай яам чиг үүргийнхээ хүрээнд хүүхэд харах үйлчилгээг бодлогоор зохицуулж байна. Энэ үйлчилгээнд өнгөрсөн онд 1600 гаруй хүүхэд хамрагдсан. Цэцэрлэгийн хүртээмж багатай орон нутаг болон хил орчмын газруудад хүүхэд харах үйлчилгээ илүү хэрэгтэй байна. Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийг бий болгосноор тухайн орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, эдийн засгийн эерэг үр дүнгарч буй юм. Мөн гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих, үнэ цэнийг бий болгох, хөгжүүлэх, хүүхэдтэйгээ зугаалах таатай орчныг бүрдүүлэх, угийн бичиг хөтлөх, гэр бүлийн өдрийг тэмдэглэх зэрэг олон зохицуулалтыг Гэр бүлийг дэмжих тухай хуульд оруулсан.
-Нийгмийн анхдагч нэгж бол гэр бүл. Гэтэл 2020 оноос хойш гэр бүл цуцлуулсан хүний тоо тогтмол нэмэгджээ. Шалтгаан нөхцөлийг нь судалж үзэв үү. Гэр бүлийг тогтвортой байлгахад яамны зүгээс бодлогын хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Дээр хэлсэн монгол гэр бүлийн хэв шинжийн судалгаанд дурдсанаар 34 хүртэлх насны залуу гэр бүлүүдэд хамгийн их тулгамдсан асуудал нь л орон байр, тогтмол орлоготой холбоотой байсан. Харин 35-49 насныхны хувьд мөнгө санхүү, хүүхдийн боловсрол, хүмүүжил нь тулгамдсан асуудал гэж үзжээ. Гэр бүлийн зөрчлийн шалтгааныг судалж үзэхэд 58 хувь нь мөнгө санхүүгийн асуудлаас болж маргалдаж, салахад хүрсэн гэж хариулсан байна. Мөн согтууруулах ундааны хэрэглээ, хүүхэдтэй холбоотой асуудал, үзэл бодлын зөрчил салалтад нөлөөлсөн гэжээ. Түүнчлэн гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жил амьдарсан хосууд байсан. Тэдний салсан шалтгааны дийлэнх нь санхүүтэй холбоотой байв. Хэдийгээр манай улсад гэр бүл цуцлуулсан хосуудын тоо нэмэгдэж байгаа ч олон улстай харьцуулахад дундаж үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөноныбайдлаар1000 хүн амд ногдох гэр бүл цуцлалт Монгол Улсад 2.1 хувьтай байна. Харин ОХУ болон Скандинавын орнуудад 4.7, Энэтхэг, Шри Ланкад нэг хувьтай буюу харьцангуй бага байдаг.
-Нэг хүүхэд төрүүлж, өсгөхөд санхүүгийн хувьд хэр хэмжээний зардал гаргахыг танай яамнаас тооцож судалж байгаа гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Олон улсад хүүхэд өсгөх зардлыгөөр өөр аргачлалаар тооцсон байдаг. Ерөнхийдөө хүүхэд өсгөх зардлыг хоол хүнс, орон байр, тээвэрлэлт болон бусад зүйлд зарцуулах санхүүгээртооцож гаргадаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийнхамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ төрлийн зардлыг тооцож үзэхээр төсөл боловсруулсан. Манай улсад бодит байдлыг тооцсон судалгаа зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал, Шинэ Зеланд, Австрали, Энэтхэг зэрэг олон орон хүүхэд өсгөх зардлыг тооцож судалжээ. БНХАУ, Өмнөд Солонгост хүүхэд өсгөх зардал хамгийн өндөр байдаг. Хүүхэд харахүйлчилгээ, цэцэрлэг, сургуулиасгаднаболовсролын нэмэлт зардал маш өндөртэйд тооцогддог. Энэ бүхнийг судалж байгаа.
-2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60-аас дээш настай болох тооцоолол гарсан. Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, асрах газрууд нэн чухал болно. Үүнд яам хэрхэн бэлдэж байна. Ямар бодлого, чиглэлтэй ажиллаж байгаа вэ?
-Монгол Улс насжилт идэвхтэй явагдаж буй орны тоонд ордог. 2024 оны зургаадугаар сард Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ахмад настны асаргаа, сувилгаа, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд гээд олон зүйлд анхаарах ёстой. Ахмадын тоо нэмэгдэж буй тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаас авхуулаад тэдэнд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулахад анхаарч байна. Мөн дээрх хуульд ахмад настны хувилбарт үйлчилгээг тусгасан. Үүнийг дагасан дүрэм, журмыг ЭМЯ болон бусад яамтай хамтран баталлаа. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан асрамж халамжийн газар байгуулсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжихээр зохицуулсан. Хуулийнхэрэгжилтийг энэ жилээс эрчимжүүлэх биз. Түүнчлэн Азийн хөгжлийн банктай хамтарч “Идэвхтэй насжилтыг дэмжих төв” төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд туршилтаар хэрэгжүүллээ. Энэ жил 7-8 төвд үргэлжлүүлж байна.
-Хүүхэд хамгааллын зардлыг үр ашиггүй зарцуулсан талаар аудитын дүгнэлт гарсан байна. Хүүхэд хамгаалалд зарцуулах хөрөнгө, үйл ажиллагаанд яамны зүгээс ямар хяналт тавьж байна вэ?
-Хүүхэд хамгааллын зардалд өнгөрсөн онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь өндөр дүн мэт боловч 21 аймаг, есөн дүүргийн хүүхдүүдэд хуваахаар маш бага зардал гардаг. Төсвийн зарцуулалтыг үр дүнтэй байлгах, мөшгөх аргачлалыг Сангийн яамныхантай хамтран боловсруулсан. Өөрөөр хэлбэл, жил бүр хүүхэд хамгааллын зардлыг мөшгөж, хяналт тавих юм. Хүүхэд хамгааллын төсөвт зарцуулсан нэг төгрөг болгоныг хянана гэсэн үг. Өнгөрсөн оны сүүлчээр шинэ аргачлалыг баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаа хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд урамшуулал олгохоор боллоо. Тодруулбал, тухайн орон нутгийн Засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгааллын багт урамшуулал олгох юм. Хамтарсан багийнхан хүнд нөхцөлд цалин хангамжгүй ажилладаг байсан. Хүчирхийлэлд өртсөн, сэтгэл зүйн болон зан үйлийн өөрчлөлттэй хүмүүстэй ажиллана гэдэг амаргүй. Энэ онд хүүхэд хамгааллын үйлчилгээнд 20.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.