Иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” ХХК нислэгийн хүртээмж, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх зорилгоор АНУ-д үйлдвэрлэсэн, “Embraer E195-E2” шинэ төрлийн онгоцоор агаарын хөлгийнхөө тоог баяжуулжээ. Энэ нь Америкийн “Azorra” компанитай байгуулсан гэрээний дагуу Монголд нийлүүлсэн эл загварын анхны хөлөг гэнэ. Гол давуу тал нь ижил төрлийн онгоцнуудаас 20 орчим хувиар бага түлш зарцуулж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаг, 70-80 децибель буюу харьцангуй бага дуу чимээ гаргадаг аж. Монголчуудын хамгийн их аялдаг БНХАУ-ын Хайнан мужийн Хайкоу, Саньяа, Вьетнамын Фүкоүк арлаас гадна Япон, Өмнөд Солонгос, Узбекистан руу уг онгоцоор хуваарьт болон захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Ж.Сувд