Хонконгийн АНУ-д хүргэх бараа агуулсан илгээмжийг хүлээн авахаа зогсоож байгаагаа тус байгууллагаа мэдэгдэв.
Мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын засгийн газар 5-р сарын 2-ноос эхлэн Хонг Конгоос АНУ руу илгээх шуудангийн татваргүй хязгаарыг цуцалж, тарифыг нэмэгдүүлнэ гэж өмнө нь мэдэгджээ.
"АНУ татвараарын бодлогыг урвуулан ашиглан айлган сүрдүүлэх арга хэрэглэж, дээрэлхүү бодлогогүй авирлаж байна. Хонконгийн шуудан нь АНУ-ын нэрийн өмнөөс ямар нэгэн татвар хураамж авахгүй бөгөөд тус улс руу чиглэсэн бараа агуулсан илгээмж хүлээн авахаа зогсоолоо" гэж мэдэгдэлд дурджээ.
Дөрөвдүгээр сарын 16-наас газар болон далайн замын тээвэрлэлтийг, дөрөвдүгээр сарын 27-ноос агаарын тээвэрлэлтийг зогсоох аж.
Харин бичиг баримт агуулсан шуудангийн илгээмжид энэ бүхэн нөлөөлөхгүй гэдгээ шуудангийн алба тодруулжээ.
"Хонконгийн оршин суугчид АНУ руу илгээмж илгээхдээ АНУ-ын үндэслэлгүй, түрэмгий үйлдлийн улмаас хэт өндөр хураамж төлөхөд бэлэн байх ёстой" гэж мэдэгдэлд мөн дурдсан байна.