Биеийн тамир, спортын улсын хорооноос хийсэн тооллогын дүнгээр Монголд 1541 спорт заал бүртгэгдсэн бөгөөд үүнээс 699 нь Улаанбаатарт, 842 нь орон нутагт байршилтай аж. Салбарын бодлого, хөтөлбөр боловсруулах, ирээдүйн төлөвлөлт хийхэд шаардлагатай суурь мэдээллийг нэгтгэн цуглуулж, бүртгэлжүүлэх зорилготой “Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллого”-ыг спорт заал, гадаах талбай, клуб гэсэн гурван ангиллаар явуулжээ. 2017 оны тооллогоос хойш улсын хэмжээнд 556 заал нэмэгдсэн байна.
Энэ удаагийн үзлэг, тооллогоор спортын клубүүдийг анх удаа тусгайлан тоолсон бөгөөд улсын хэмжээнд нийт 864 клуб бүртгэгдсэн аж. Үүнээс 490 нь нийслэлд, 374 нь орон нутагт үйл ажиллагаа явуулжбайна. Сонирхуулахад, сагсан бөмбөгийн клубүүд хамгийн өндөр орлоготой нь хэмээн бүртгэгджээ.
Л.Ням