УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын нэгдүгээр хавсралтаар 15 ордыг стратегийн ордод хамааруулан тогтоосон. 2015 онд нэг ордыг стратегийн ордод нэмж хамааруулсан. Харин хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод хамааруулах, эсэх тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлэж байхыг Засгийн газарт даалгасан.
Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллараар хятад эзэнтэй, “Мин Шин Уотервокс Лимитед” Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй (Ming Нing, Waterworks Lim¬itedincorporated in Cayman islands) компанид зарсан гэх мэдээ нь одоо ч гэсэн Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудаст ил байж байна. Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын хоёрдугаар жагсаалтад оруулан УИХ-аас баталсан. Уг орд Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордуудтай адил үр шимээ ард түмэнд өгөх ёстой байлаа. Говь-Алтай, Завхан, Дундговьд байдаг алт, зэс, нүүрсний орд бүхий нийт 75 мянган га газрыг хамарсан 11 лицензийг Төгрөг нуурын ордтой хамт зарсан. Энэ бүх баримт нь одоо ч гэсэн Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байсаар л байдаг. Хэн ч хайгаад олоод гаргаад ирж болно.
“Минг Хинг Уотерворкс холдингс” оффшор компани нь “Монголия Инвестмент групп” болгон нэрээ сольж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалж байснаа 2013 оны есдүгээр сард зогсоосон. Үүнээс хойш уг компанийн тухай мэдээлэл тодорхой бус байгаа боловч “Монголия Инвестмент групп” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох БНХАУ-ын байлдааны нисэх онгоц үйлдвэрлэгч, төрийн өмчит “АВИК” (AVIC) компани байсан мэдээ мөн л Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллийн санд байна. Уг 11 лицензийг хэн бүрэн мэдэлдээ авсан нь одоо л тодорхой болж байна. Энэ мэдээллийгХонконгийн хөрөнгийн биржийн албан ёсныхуудас рууороод үзэж болно.
Х.Баттулга өөрөө “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан байдаг. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь-Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75 мянганга газар нутгийг хамарсан байна.
“Камекс” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх буюу “Ард Батсүх” 10 хувийг эзэмшиж байсан. Х.Баттулга өөрийн нэр дээрбайсан 90 хувийг 2007 оны гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн охин Б.Намуунд, тун удалгүй 2007 оны дөрөвдүгээр сарын 4-нд төрсөн эгч Халтмаагийн Цэндсүрэнд шилжүүлсэн байдаг. Энэ бүх мэдээ Монгол Улсын бүртгэлийн санд байж л байдаг. Бас олон нийтэд хэдийн ил болсон мэдээлэл юм.
Харин нэг нууцлаг зүйл гэвэл тун удалгүй “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож “Камекс Пи-Ти-И” нэртэй, Сингапурт бүртгэлтэй оффшор компанийг үүсгэсэн байдаг. Мөнтэрний дээр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Вел Делайт (“Well Delight BVI”), бас Бэст Стэйт (“Best State BVI”), Сино аксес (“Sino Access BVI”) гэсэн нэртэй Британийн Виржинийн арлын оффшор бүсэд бүртгүүлсэн гурван ч компани үүсгэсэн байдаг.
Таван шат дамжсаны эцэст оффшор бүсэд байгаа хоёр толгой компанийн хувьцаа эзэмшигч нь Х.Баттулга ерөнхийлөгчтэй Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Машбатын Бөхбат, нөгөө л Ядамсүрэнгийн Батсүх, Билли Лим Сим Пау-гийн охин Хуй Шим Лим Селестина нар байв. Үүнийг өнөөдөр ч Хонконгийн хөрөнгийн биржийн баримт бичиг дээрээс олж үзэх боломжтой.
Гэхдээ анх компанийг үүсгэн байгуулж 90 хувийг эзэмшиж байсан Х.Баттулгын нэр алга болсон байдаг. 90 хувиа Х.Баттулга зүгээр л энэ хүмүүст тараагаад өгөөгүй нь ойлгомжтой. Дараа нь Брейв лайон (“Brave Lion BVI”) гэсэн нэртэй бас нэг оффшор компанид толгой хоёр оффшор компаниа зарсан байдаг. Ийм олон толгой компанийг оффшор бүсэд үүсгэн байгуулж, таван ч шат дамжин давхар давхар эзэмшүүлэх нь ямар зорилготой байсан бэ. Туршлагаас харахад ийм тохиолдолд зорилго нь нэг л байдаг. Төгрөг нуурын ордыг таван шат оффшороор дамжин, нэрээ нуун байж 250 сая ам. доллараар зарсан ч эцсийн эцэст одоо л бүх юм тодорхой болж байна. Хятад эзэнтэй, оффшор бүсэд бүртгэлтэй Хонконгийн хөрөнгийн биржийн “Мин Шин” компанид зарагдсан оффшор бүсэд бүртгэлтэй “Камекс Пи-Ти-И” компани нь бидний илрүүлсэн “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас байр түрээслэннэг дор үйл ажиллагаагаа явуулж байсан нь хөрөнгийн биржийн материалд ил байна. Эндээс 250 сая ам.долларын сураг атгагдаж болох л юм.
...Ерөнхийлөгч Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс” компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь Улаанбаатар хотын “Цэвэр агаар сан”-гаас нэгсая гаруй ам.долларын татаас авч “утаагүй түлш” үйлдвэрлэхээр болсон. 2008 оны аравдугаар сард үйлдвэрийнхээ нээлтийг хийж, Х.Баттулга өөрөө очиж тууз хайчилсан зураг нь одоо хүртэл интернэт орчинд бий. Энэ үйлдвэр 1.0 сая ам.доллар буюу 2.9 орчим тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч нэг шуудай сайжруулсан түлш үйлдвэрлээгүй. Сүүлдээ Төгрөг нуурын орд нь хятадуудад 250 сая ам.доллараар зарагдахад Х.Баттулгын үүсгэн байгуулж, 90 хувийг нь эзэмшиж байсан “Камекс” ХХК компанийн хуульчид “Засгийн газар нь “Төгрөг нуур энержи” компанийг үйл ажиллагааны зорилтоо биелүүлсэнгүй гээд хариуцлагад татах магадлал нь маш бага” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг нь Хонконгийн хөрөнгийн биржийн сайт дээр одоо хүртэл байна. Тэр үед Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. Хонконгийн хөрөнгийн бир жийнсайтрууороод энэ мэдээллийг үзэж болно. 270 дугаархуудаст энэ талаар бүр тодорхой бичсэн байдаг. Бүр 1.0 сая ам.доллар дээр нь нэмээд дахиж мөнгө улсаас өгөх болсон тухай бичсэн байгаа юм. Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Камекс” ХХК компанийн охин компани “Төгрөг нуур энержи”-д байсан Төгрөг нуурын нүүрсний ордыг болон хэд хэдэн ордыг Хятад эзэнтэй Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Минг Хинг Уотеруоркс Холдингс Лимитед” компанид 250 сая ам.доллараар зарсан түүх хэдэн жилийн өмнөөс олонд ил болсон.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн Т.Лхагвадорж 2011 оны есдүгээр сард Тайландын “Банпү Групп”-д Монгол Улсын Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдаг Цант уул, Үнст худаг зэрэг нүүрсний орд газрыг нийт 443 сая ам.доллараар худалдсан. “Банпү Групп”-д зарсан эдгээр ордын лиценз дээрээ тун удалгүй маргаан үүсгэсэн. Тэгээд нөгөө Тайландын компани мөнгө ч үгүй, лиценз ч үгүй болж, одоог хүртэл тусулсынтөр засгийнхан энэ асуудлыг байнга хөндөж ярьдаг. Өнөөдөр Т.Лхагвадорж нь Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалыгхашижбайна. Үүнээс гадна “Корес” компанийг “Камекс” ХХК-ийн дор байгуулж, солонгосчуудтай лицензийн наймаа хийсэн байдаг. Энэ бол хамгийн наад захын, олны нүдэнд ил байгаа жишээ юм.