Манай улсын хөдөлмөрийн зах зээлд ажил эрхлэлт, боловсролын бодлогын уялдаа холбоо хангалтгүйн улмаас эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсэж, ялангуяа мэргэжил, ур чадварын ялгаатай байдал нэмэгдэж буйг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний эрх зүйн тогтолцоо, чанар, хүртээмжийн асуудал” сэдэвт үндэсний II зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
2024 оны байдлаар нийт ажиглагсдын 53 хувь нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр ажил эрхэлдэг бөгөөд орлого нь 10 гаруй хувиар зөрүүтэй байна гэсэн судалгааныдүнгарчээ. Тухайлбал, их, дээд сургууль болон МСҮТ, техникийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн 29 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байна. Энэ нь ажилгүйдлийг нэмэх, хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсгэх гол шалтгаан болж байгаа аж. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн жил хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Job center” цогц төвийг Улаанбаатар хотод дөрвийг байгуулсан бол энэ онд улсын хэмжээнд 30-ыг нэмж ажиллуулахаар болжээ.
Л.Ням