Энэ он гарснаас хойш манай улсад 54 568 жуулчин ирснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Үүний 33 462 нь нэгдүгээр сард ирсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 19 хувиар өссөн дүн аж. Харин энэ сард 21 106 жуулчин манай орны хилээр нэвтэрсэн нь өнгөрөгч оныхоос 13 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийт жуулчдын 39 хувь буюу 21.7 мянга нь хятад, 31.8 хувь буюу 17.3 мянга нь орос бол 9.9 хувь нь солонгосчууд байна. Үүний дараа Япон, Австрали, Америк, Францын жуулчид жагсжээ.
Өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх зорилгоор нийслэл, орон нутагт өв соёлын олон арга хэмжээ зохион байгуулж буй нь жуулчдын урсгал нэмэгдэхэд нөлөөлж байгааг албаны хүмүүс дурдав. Өдгөө “Хөх сувд-2025” мөсний баяр үргэлжилж буй бол ирэх сарын эхээр Улаанбаатар хотод “Бүргэдийн баяр” болно.
Н.Мишээл