“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн даргын албан тушаал хашдаг, чөлөөнд байгаа цагдаагийн хурандаа З.Төрмандахыг баривчилсан гэх мэдээлэл өчигдөр цахим мэдээллийн хэрэгслээр гарах болов. Стратегийн ордод Засгийн газрын хувь эзэмшил тогтоохтой холбоотойгоор тус компанийн харьяанд байдаг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглаж буй Ухаа худагийн ордын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгосныг шалгахын тулд дээрх хүнийг шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна.
Хууль хяналтын байгууллагынхнаас энэ талаар лавлахад “Тагнуулын байгууллагад З.Төрмандах хурандааг шалгаж эхэлсэн нь үнэн” гэсэн хариулт өгсөн юм. Харин ТЕГ-ынхнаас лавлахаар хандсан ч ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.