“Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ирэх сарын 24-нд зохион байгуулна. Монгол орны усны нөөц, чанар, аюулгүй байдал, хүртээмж, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахын тулд энэ хурлыг зохион байгуулж буй аж. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд дээрх сэдвийн хүрээнд бэлтгэсэн судалгааны ажлаараа оролцох боломжтой юм. Гадаргын усны хуримтлал ашиглалт, экологи, эдийн засгийн үр ашиг, уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, эрх зүйн орчин гээд устай холбогдох бусад чиглэлийн хүрээнд оюутнууд судалгаа хийх аж. Оролцогчдын бүтээлийг ирэх сарын 10 хүртэл хүлээн авах юм байна. Ташрамд дурдахад, НҮБ-аас Дэлхийн усны өдрийг “Мөсөн голыг хамгаалах нь” уриатай тэмдэглэхээр зарлажээ.
А.Тэлмэн