ОХУ-ын Кош-Агаш хотын ойролцоо уржигдар Улаанбаатарын цагаар 09.48-д газар 6.4 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, газар хөдлөлт болсон газар нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүгт 101, Цэнгэл сумаас хойд зүгт 104, Ногооннуур сумын төвөөс баруун зүгт 105 км-т байрладаг юм байна. Газар хөдлөлийн чичирхийлэл баруун аймаг, тэр дундаа Баян-Өлгийд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол байхгүй ажээ.
Сонирхуулахад, өнгөрсөн онд манай улсын нутаг дэвсгэрт газар 22 610 удаа хөдөлжээ. Үүнээс газар 3.5-4.4 магнитудын хүчтэй 36, 4.5-5.6 магнитудын хүчтэй дөрвөн удаа хөдөлсөн байна.
Ч.Цэлмэг