“Улаанбаатар” өвлийн наадам “Скай резорт” цанын баазад өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уг наадмаар дамжуулан ёс заншил, өв уламжлалаа таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой. Иймд мөсөн сурын харваа болон шагайн, снөүбоардын, цасны регбигийн, мөсөн хананд авиралтын, кёрлингийн сонирхогчдын тэмцээн зохион байгуулсан юм. Энэ удаа өмнөх жилүүдийнхээс илүү олон хүн цугласан, үзэж сонирхох зүйл ч ихтэй байлаа. Ийнхүү олны анхаарлыг татаад буй “Улаанбаатар” өвлийн наадмыг өнгө төрхийг толилуулъя.
