Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж магадгүй нь. Тодруулбал, энэ сарын 15-28-нд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхтэй холбоотой цахим санал асуулгыг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр эхлүүлэв. 16.00 цагийн байдлаар 1000 орчим иргэн санал асуулгад оролцсоноос 50 гаруй хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Иргэд та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулгыг маргаашийг дуустал үргэлжлүүлэх аж. Иргэд https://vote.ulaanbaatar.mn/home цахим холбоосоор нэвтэрч саналаа өгөөрэй.