Баян-Өлгий, Завхан, Увс аймагт зудын эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлэв.
Нийт нутгаар хүйтний эрч чангарсантай холбоотойгоор дээрх аймгуудад өвөлжилт илүү хүндрэх эрсдэлтэй тул бэлэн байдлаа тасралтгүй хангахыг анхаарууллаа. Цаг уурын байгууллагынхны мэдээлснээр энэ сарын нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтрэх аж. Харин бусад үед олон жилийн дунджаас бага зэрэг дулаан гэнэ.
Нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна. Гуравдугаар 10 хоногийн дунд болон сүүлч үед бага зэрэг цас орж, салхи шуурга ихсэх учир өвөлжилт хүндэрч болзошгүй аж.
У.Сүрэн