Хятадын хүн ам анх удаа цөөрчээ
Ирээдүйд ажиллах хүч хорогдохыг тооцоолж, Коммунист нам нь хүн амынхаа тоог нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байхад хөдөлмөрийн зах зээл нь дүүрснээс дээд сургууль төгсөгчид нь ажилгүй байх болжээ. 2020 оны наймдугаар сарын байдлаар 16-24 насны иргэдийн ажилгүйдэл 18.7 хувь болсон байв. Ажил олдохгүй байгаа нь мэдээж их, дээд сургууль төгсөгчдийн цалинд нөлөөлнө. Ажлын байрны төлөөх өрсөлдөөн их байгаагаас өчигдөр оюутан байсан залуусын цалин доогуур тогтоогдоно
2023-05-16
Францчууд Макроноос залхжээ
Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж буй францчууд Ерөнхийлөгчийнхөө тэргүүлсэн Засгийн газрыг хувьсгалыг ойртуулж байна гэж дүгнэх болов. Макроны төлөө саналаа өгсөндөө харамсах хүний тоо нэмэгдсээр байна. 2022 онд түүнийг улираан сонгосноо францчуудын 69 хувь нь алдаа гэж одоо үзэх болжээ.
Эрүүлийг хамгаалах болон боловсрол, санхүүгийн салбарт түүний хийсэн ажилд, цагаачлалын талаарх бодлогод нь хүн амын 77-79 хувь нь сэтгэл дундуур, тэгш бус байдлын эсрэг хийж буй тэмцлийг 75 хувь, байгаль орчноо хамгаалахад тавьж буй хүч чармайлтыг 73 хувь нь чамлаж байгаа аж.
2023-05-11
А.Гутерриш: Украинд энхийн хэлэлцээ хийх боломж байхгүй
НҮБ-аас Украины мөргөлдөөнийг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд бүх арга хэмжээ авч байгаа ч бодитой энхийн хэлэлцээ одоогоор боломжгүй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “El Pais” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
2023-05-10
Малайзыг мандуулсан нь
Малайзын түүхийн бүхэл бүтэн нэг эрин Махатхир Мохамадын нэртэй холбоотой. Түүхий эдийн орныг өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч болгож хувиргасан эдийн засгийн гайхамшгийг бий болгогч гэж түүнийг үздэг. Чухам түүний үед л Малайз руу гадаадын хөрөнгө урсаж, хээл хахуультай үр дүнтэй тэмцэж, иргэдийнх нь амьдрал эрс дээшилжээ. Одоо тэр 97 настай, суудлаа орхисон ч Малайзын бодлогын гол хүн гэж тооцогдсоор байна.
2023-05-09
Конгод үерийн улмаас 200 гаруй хүн амиа алджээ
Ардчилсан Конго улсын зүүн бүс нутагт болсон үерийн улмаас 230 орчим хүн нас баржээ. Өмнөд Киву мужид хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
2023-05-09
“Эзэнгүй” хэрэг
Зөвлөлт Засгийн үеэс Оросын төрийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн Кремль рүү нисгэгчгүй техникээр дайрсан явдал дэлхий дахинд шуугиан дэгдээлээ. ҮүнийгПутиний амийг хөнөөх зорилготой үйлдэл гэж ч Орост үзэж буй. Тэгвэл ийн үзэж буйг нь Өрнөд ихээхэн гайхаж, энэ нь Москва цуст аллага дахин үйлдэх шалтгаан болж ч мэднэ хэмээн Украин анхааруулж байна.
2023-05-08
Гуантанамогийн шоронг хаахыг АНУ-ын Конгресс зөвшөөрдөггүй
Харин ийн тогтоохын тулд түүнийг шоронд 20 гаруй жил хорьж, тамлан зовооход хүрчээ. Мөн тэнд 20 жил хоригдсон, Пакистаны ах, дүү хоёр болох 53 настай Абдул Раббани, 55 настай Мохаммед Раббани нарыг суллаж, эх орон руу нь явуулжээ. Тэднийг нэгэн алан хядах ажиллагаанд оролцсон гэж үзэж 2002 онд Карачи хотод баривчилсан аж.
2023-05-02
“Судан улс Оросын Африкт орох түлхүүр болно шүү”
Судан дахь цуст мөргөлдөөнд хохирогчид хэдэн мянгаар тоологдох боллоо. Энэ үйл явдал дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн юм. Одоогийн байдлаар тулаан үргэлжлэхээр барахгүй улам ширүүсэж байгаа учраас Суданд байдаг гаднын хүмүүс, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг гаргах ажил ид өрнөж байна. Иргэдээ дайны хөлөөс холдуулах ажлыг анх Франц улс хийлээ. Жибутид аваачсан 100 орчим хүн дотор Франц, Британи, ХБНГУ, Швейцар болон Марокко, Этиоп улсын иргэд байсан аж. АНУ ЭСЯ-аа бүхэлд нь Суданы нийслэл Хартумаас гаргав.
2023-04-27