БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөхөөр бэлтгэж буй хорооны ажилтай өөрийн биеэр танилцсан тухай Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээллээ.
“Ким Чен Ун тус хорооны ажлын нөхцөлийг нарийвчлан судалж, хөөргөхөд бүрэн бэлэн болсон 1-р хиймэл дагуулыг өөрөө шалгалаа. Зэвсэгт хүчний чухал төслийг хэрэгжүүлэх явцад тус хороо үүргээ хариуцлагатай биелүүлж байгааг өндрөөр үнэлэн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав” хэмээн мэдээнд дурджээ.
БНАСАУ цэргийн тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн явдал нь үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ болж, БНАСАУ-ын үндэсний батлан хамгаалах чадавхийг төдийгүй тус улсын сансрын болон шинжлэх ухаан техникийн баазыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх тодорхой үйл явц гэдгийг Умард Солонгосын удирдагч онцоллоо.
Өмнө нь тэрбээр цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх ажил төлөвлөсний дагуу явагдана хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ Умард Солонгосын тагнуулын чадавхийг нэмэгдүүлэхийн тулд ижил төстэй сансрын төхөөрөмжүүдийг байрлуулахыг тушаажээ.