Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Украины Зэвсэгт хүчин сөрөг довтолгоогоороо хэд хэдэн сууриныг чөлөөлжээ

Украины зэвсэгт хүчин Бахмут, Торецк, Бердянск гэсэн гурван чиглэлд нэгэн зэрэг амжилттай давшин  7 сууриныг чөлөөлсөн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
2023-06-14

Японд цэргийн сургуулилтын үеэр буудалцаан болж нэг хүн амиа алджээ

Японы  Гифу мужид байрладаг  тус улсын батлан хамгаалах хүчний баазад буудалцаан болж, нэг хүн амиа алдсан тухай NHK мэдээлэв.
2023-06-14

Хорт хавдрын эсрэг тэмцэлд ялагдсан ч сайн сайханд итгэсээр

Холливудын од жүжигчин Дольф Лундгрен сүүлийн найман жилийн  хорт хавдартай тэмцэж байна. Эмч нар түүний бөөрөнд хорт хавдар байгааг анх 2015 онд илрүүлжээ. Хэдийгээр эмчилгээ хийлгэсэн ч 2020 онд өвчин сэдэрч,  бөөр, элгэнд нь  зургаан үсэрхийлэл илэрсэн байна.
2023-06-13

Домог болсон дипломатч-улстөрч

Энэ хүн саяхан зуун нас хүрч, зургаадай таяг тулав. Түүнийг нэг хэсэг нь дипломат бодлого, үйл ажиллагааны гайхамшиг гэж үзэж байхад олон хүний амийг золиослосон шийдвэр гаргаж байсан хэмээн зэмлэн, буруутгах хүн цөөнгүй. Шүтэн бишрэгчид улс төрийн бодлого зорилгын хувьд хүрснээ тодорхойлох чадвараар өөр хэнтэй ч эгнэшгүй гэж үнэлдэг. Гэтэл түүнийг цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэх хүн цөөнгүй. Ихэнх ажиглагчдын хувьд үлдээсэн улс төрийн өв нь энэ хоёр тодорхойлолтын хооронд л эргэлдэх аж.
2023-06-13

Онгоцны ослоос амьд гарсан 0-13 насны дөрвөн охин зургаан долоо хоног ойн ширэнгэд  өнгөрүүлжээ

Онгоцны ослоос амьд гарсан дөрвөн охин зургаан долоо хоног ойн ширэнгэд  өнгөрүүлжээ
2023-06-13

Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ, АНУ цөмийн зэвсгээ нэмэгдүүлжээ

АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль зэрэг цөмийн зэвсэгтэй эдгээр  есөн улс цөмийн цэнэгт хошуу бүхий шинэ зэвсгийн системийг байрлуулах замаар цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгосоор байна.  Энэ тухай Стокгольмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) тайланд дурджээ.
2023-06-13

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага “Монголд зочлох жил”-ийг онцлов

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO) манай улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” санаачилгыг онцолж, олон улсад танилцуулжээ. Эл нийтлэлд “Хятад, Орос хэмээх хоёр их гүрний дунд оршдог, 3.4-хөн сая хүн амтай энэ улс аялал жуулчлалын салбараар дэлхийд шинэ цонх нээж, хил хязгаараа тэлэхийг зорьж байна.
2023-06-13

Судан дахь зөрчил Ойрхи Дорнодод онцгой уршигтай

Энэ зөрчилдөөний гаднын гол тоглогчдын нэг нь Египет юм. Суданы умардын энэ хөрш болж буй үйл явдлыг сэтгэл түгшин ажиглаж байна. Эл хоёр улсын харилцааны түүхэнд Нил мөрнөөс үүдэлтэй сөргөлдөөн, хилийн маргаан ч байсаар ирж. Египетийг үндэсний аюулгүй байдалд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нөлөөтэй гэж Судан ямагт үзэж байв.
2023-06-12

"Гладиатор 2" киноны зураг авалтын үеэр багийн хэд хэдэн гишүүн шархаджээ

Тус хэвлэлд бичсэнээр, зургадугаар сарын 7-нд киноны нэг хэсгийн зураг авалтын үеэр  осол гарч, зургаан орлон тоглогч янз бүрийн хэлбэрийн түлэгдэлт авчээ.
2023-06-12

Хятадад сармагчны цэцэг өвчний халдвар тархаж байна

Хятадын өмнөд хэсэгт Гуандун мужийн Гуанжоу хотод сармагчны цэцэг өвчний халдварын хоёр тохиолдол илэрчсэн тухай тус мужийн  Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв ням гарагт мэдэгдэв.
2023-06-12

Лионель Мессийг  Хятадын цагдаа нар Бээжингийн нисэх онгоцны буудалд саатуулжээ.

Аргентины шигшээ баг Австралийн багтай нөхөрсөг тоглолт хийхээр Бээжинд ирсэн байна. Харин багийн гол довтлогч Месси  паспортын асуудлаас болж онгоцны буудал; гацжээ.
2023-06-12

Коронавирусээр урт хугааны туршид өвдөх нь хорт хавраас илүү муу уршигтай

Лондонгийн Их Сургуулийн Коллеж (UCL) болон Эксетерийн Их Сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар “сунжирсан коронавирус”  /сараас дээш хугацааны туршид шинж тэмдэг үргэлжлэх/ амьдралын байдалд  хорт хавдраас илүү сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ.
2023-06-09

Оросуудыг суларч доройтож байна гэж дүгнэжээ

Америкийн Сенатын гишүүн Линдси Грэм саяхан Киевт айлчлах үеэрээ Оростой сөргөлдөх явцад Украиныг идэвхтэй дэмжих нь шийдвэрлэх цаг мөч хэмээн мэдэгдэж, энэ хоёр улсын хооронд дайн өрнөсөн өнгөрсөн хугацаанд оросуудын амийг хороосон явдлыг “АНУ-ын мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулсан” гэж үзэж буйгаа илэрхийлэв. Энэ “хүний үнэргүй” мэдэгдлийг Орост ихээхэн эгдүүцэж хүлээн авлаа. Өмнөд Каролина муж улсаас Сенатад сонгогдсон БНН-ын нөлөө бүхий депутат Грэм энэ онд Киевт хоёр дахь удаагаа ирсэн юм.
2023-06-08

АНУ-д төгсөлтийн баярын үеэр буудалцаан болж хоёр хүн амиа алджээ

Энэ сарын 6-нд АНУ-ын Ричмонд хотод зэвсэгт этгээд Монро Паркт болж байсан  төгсөлтийн баярт цугларсан олон рүү гал нээжээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Өөр нэг хүүхэд халдлагаас  зугтаж яваад машинд дайруулжээ.
2023-06-07

Ханхүү Харри шүүх хурал дээр хааны адуучны хүү биш гэдгээ мэдэгдэв

Ханхүү Харри "Daily Mirror" сонины нийтлэгчийн эсрэг шүүх хуралд оролцохоор Лондонд хүрэлцэн иржээ. Тэрээр мэдүүлэг өгөх үеэрээ Диана гүнжийн амраг, хааны морины багш офицер Жэймс Хьюитт түүний эцэг байж магадгүй гэсэн цуурхалд тайлбар хийхийн зэрэгцээ Английн засгийн газрыг муулжээ.
2023-06-07

Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг эсэргүүцэл илэрхийлэн анх удаа хар хувцастай тоглоно

Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн анх удаагаа үндэсний төрийн далбааны өнгөт өмсгөлтэй биш харин хар цамцтай талбайд гарч тоглохоор болжээ. Энэ тухай “Globo” сонин мэдээлэв.
2023-06-07

Каховскийн усан цахилгаан станцын далан дэлбэрэлтийн улмаас нурж, Орос, Украины хэд хэдэн бүс нутаг усанд автжээ

6-р сарын 6-нд Каховскийн усан цахилгаан станцын далан дэлбэрэлтийн  улмаас нурж Орос, Украины хэд хэдэн бүс нутгийн иргэний дэд бүтцийг сүйджээ.
2023-06-07

Мэдээллийн технологийн экспог 16 дахь жилдээ зохион байгуулна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo-2023”-ыг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд энэ сарын 9-11-нд зохион байгуулна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигчээр ЦХХХЯ, БШУЯ ажиллах юм. Мөн үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор болжээ. 
2023-06-07