6-р сарын 6-нд Каховскийн усан цахилгаан станцын далан дэлбэрэлтийн улмаас нурж Орос, Украины хэд хэдэн бүс нутгийн иргэний дэд бүтцийг сүйджээ.
Москва дэлбэрэлтийг Украины санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэсэн бол Киев эсэргээрээ Оросыг буруутгаж байна. Хоёр тал үерт автсан бүс нутгийг нүүлгэн шилжүүлэхээ мэдэгджээ.
Цэрэг байлдааны хувьд энэ нөхцөл байдал мөргөлдөөнтэй байгаа хоёр талд аль алинд нь давуу ч, сул ч талуудтай гэж цэргийн шинжээчид үзэж байна.
Дэлбэрэлтийн улмаас Днепр мөрний түвшин өөрчлөгдөж байгаа нь Украины Зэвсэгт хүчинд газар-усаар буюу хоёр замаар хөдлөх боломжгүй болж байгаа юм.
Харин Днеприйн зүүн эргийг эзлээд байгаа ОХУ-ын бэхлэлт бүрэн усанд автах аюул тулгарч байгаа аж.
Каховка усан санд хадгалагдаж байсан 18 тэрбум шоо метр ус Днепр мөрний баруун болон зүүн эргийн өргөн бүс нутгийг усанд автуулаад байна.
Хиймэл дагуулын сүүлийн зургуудаас харахад мягмар гарагийн орой гэхэд далан болон түүн дээр байрладаг гидравлик байгууламжууд бараг бүрэн усанд автахаас гадна иргэний барилга байгууламжууд, хөдөө аж ахуйн талбай, дэд бүтэцүүд усан доор оржээ.
Гамшгийн бүсэд нийтдээ 40,000 орчим энгийн иргэн оршин суудаг бөгөөд тэднийг хоёр тал нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Одоогоор хүний амь эрсэдсэн мэдээлэл гараагүй байна.