Ханхүү Харри "Daily Mirror" сонины нийтлэгчийн эсрэг шүүх хуралд оролцохоор Лондонд хүрэлцэн иржээ.
Тэрээр мэдүүлэг өгөх үеэрээ Диана гүнжийн амраг, хааны морины багш офицер Жэймс Хьюитт түүний эцэг байж магадгүй гэсэн цуурхалд тайлбар хийхийн зэрэгцээ Английн засгийн газрыг муулжээ.
Тэрээр Дээд шүүхийн индрээс ярихдаа, Британийн хэвлэлүүд засгийн газрын нэгэн адил "хамгийн ёроолд" байна гэжээ.
"Хэн нэгэн энэ солиорлыг таслан зогсоохоос өмнө тэдний бичдэг гар дахиад хир их цусанд будагдах бол!?". . . Шарх,өвдөлдт зарим тохиолдолд үхэлд хүргэдэг зарим редактор, сэтгүүлчид” гэж Сассексийн гүн хэлсэн байна.
Ингэхийн зэрэгцээ тэрбээр энэхүү хатуу мэдэгдлийн зорилго нь сэтгүүл зүйг мэргэжлийн хувьд аврах хүсэл эрмэлзэл гэдгийг онцолжээ.
Ханхүү мөн III Чарльз хааны хувийн утсыг хакердсан байж магадгүй гэж үзжээ. Үүний ард Британийн сэтгүүлчид байх магадлалтай. Ханхүү Их Британийн сэтгүүлчид, тухайлбал Mirror, Daily Mirror, Sunday Mirror, The People сэтгүүлүүдийг үзэн ядсаар ирсэн. Эдгээр хэвлэлийн сэтгүүлчид бага наснаасаа эхлэн түүний амьдралд хууль бусаар халдаж, ээж Диана гүнж болон гэр бүлийн бусад гишүүд, хааны туслахуудын утас, цахим шууданг хакердсан гэдэгт тэрбээр итгэлтэй аж.
Ханхүү Харри 132 жилийн дараа шүүхэд мэдүүлэг өгсөн хааны гэр бүлийн анхны гишүүн болжээ.