Лионель Мессийг Хятадын цагдаа нар Бээжингийн нисэх онгоцны буудалд саатуулжээ.
Аргентины шигшээ баг Австралийн багтай нөхөрсөг тоглолт хийхээр Бээжинд ирсэн байна. Харин багийн гол довтлогч Месси паспортын асуудлаас болж онгоцны буудал; гацжээ.
Испанийн иргэд Хятадад визээр нэвтрэх ёстой бол Лео визээ аваагүй байна.
Месси Аргентин, Испани хоёр улсаын иргэн бөгөөд БНХАУ руу Испани паспорттойгоо явахаар шийдсэн бололтой.
Хэлний бэрхшээл асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж тамирчин залуу онгоцны буудалд хэдэн цаг саатуулагджээ.
Эцэст нь Месси түргэвчилсэн виз авснаар 6-р сарын 15-нд Австраличуудын эсрэг тоглох боломжтой болов.