Японы Гифу мужид байрладаг тус улсын батлан хамгаалах хүчний баазад буудалцаан болж, нэг хүн амиа алдсан тухай NHK мэдээлэв.
Тус сувгийн мэдээлснээр Японы батлан хамгаалах хүчний 18 настай сонсогч автомат зэвсгээс гал нээжээ.Буугы суманд түүний хамтран зүтгэгч гурван хүн шархдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Буудсан этгээдийг баривчилсан бөгөөд одоогоор цагдаад байцаагдаж байна.
Хэрэг бэлтгэл сургуулилтын талбайн буудлагын газарт жинхэнэ сумаар буудах үеэр гарчээ.