Украины зэвсэгт хүчин Бахмут, Торецк, Бердянск гэсэн гурван чиглэлд нэгэн зэрэг амжилттай давшин 7 сууриныг чөлөөлсөн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Украины арми Запорожье мужийн Лобково, Левадне, Новодаровка, Донецк мужийн Нескучное, Сторожевое, Макаровка, Благодатное тосгодыг хяналтдаа авчээ.
Тус улсын Жанжин штабын төлөөлөгч Андрей Ковалевын хэлснээр, Украины зэвсэгт хүчин долоо хоногийн турш Донецк, Тавридын чиглэлд идэвхтэй довтолсны явцад 6.5 км урагшилж, нийт 100 гаруй кв.м талбайг чөлөөлөөд байна.
Үүний зэрэгцээ сөрөг довтолгоо хүнд явагдаж байгааг Украины тал хүлээн зөвшөөрчээ.