Дэлхий даяар цэргийн мөргөлдөөн, мөрдлөг хавчлага, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийн улмаас эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо 110 саяд дөхөж байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын жилийн тайланд дурджээ.
2022 онд л гэхэд дүрвэгсдийн тоо 20 сая хүнээр нэмэгджээ. Энэ огцом өсөлтийн гол шалтгаан нь ОХУ-аас Украины эсрэг эхлүүлсэн дайн юм. Украйнаас дүрвэгсдийн тоо 2021 оны сүүлээр 27,300 байсан бол 2022 оны эцсээр 5,7 сая болж нэмэгдсэн байна. Ийнхүү Украины дайн нь Дэлхийн II дайнаас хойш хамгийн богино хугацаанд, хамгийн олон хүнийг дүрвэхэд хүргэсэн мөргөлдөөн болж байна.
Орос-Украины дайнаас гадна Афганистан, Судан,Сири болон бусад мөргөлдөөнүүд орон гэрээ орхин явах хүмүүсийн тоо нэмэгдэхэд нөлөөлж буйг тайланд дурджээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр Турк улс хамгийн олон буюу 3.8 сая гаруй дүрвэгчийг хүлээн аваад байгаагийн дийлэнх нь иргэний дайнаас дүрвэсэн сиричүүд байна. Иран улс 3.4 сая Афганистаны дүрвэгсэд хүлээн авчээ.
Үүнээс гадна 2022 онд харьяалалгүй хүмүүсийн тоо 4.4 саяд хүрч өссөн байна.