АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израиль зэрэг цөмийн зэвсэгтэй эдгээр есөн улс цөмийн цэнэгт хошуу бүхий шинэ зэвсгийн системийг байрлуулах замаар цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгосоор байна. Энэ тухай Стокгольмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) тайланд дурджээ.
2023 оны 1-р сарын байдлаар 12,512 цөмийн цэнэгт хошууны 9,576 нь ашиглах боломжтой, 3,844 нь пуужин болон нисэх онгоцонд байрлуулсан бөгөөд 2,000 орчим нь өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Эдгээр 2000 цөмийн цэнэг хошуу нь бараг бүгд ОХУ боон АНУ мэдэлд байдаг аж.
АНУ өнгөрсөн жил 1744 цөмийн хошуу байрлуулсан байсан бол энэ жил түүнийгээ 1770-д рүргэж, ОХУ 1588-аас 1674 болж нэмэгджээ.
Үүний зэрэгцээ ОХУ хадгалсан байлдааны хошууны тоогоороо АНУ-аас их буюу 900 гаруй хошуугаар илүү байна.
Ерөнхийдөө АНУ, Орос хоёр дэлхийн цөмийн зэвсгийн бараг 90 хувийг эзэмшдэг гэж баримт бичигт дурджээ.