"Гладиатор 2" киноны зураг авалтын үеэр уран бүтээлийн багийн хэд хэдэн гишүүн шархадсан тухай “Variety” сайт мэдээллээ.
Тус хэвлэлд бичсэнээр, зургадугаар сарын 7-нд киноны нэг хэсгийн зураг авалтын үеэр осол гарчээ. Үүний улмаас хэд хэдэн орлон тоглогчдид бэртсэн байна.
Үйл явдлын нарийн ширийнийг дэлгээгүй ч тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр зургаан орлон тоглогч янз бүрийн хэлбэрийн түлэгдэлт авчээ.
"Аюулгүй байдлын алба, эмнэлгийн баг түргэн шуурхай ажиллаж, хохирогчдод шаардлагатай бүх тусламжийг яаралтай үзүүлсэн" гэж тус уран бзтээлийн продакшн “Paramount” студи албан ёсны мэдэгдэлдээ дурдав.
Одоогоор зургаан хохирогчийн дөрөв нь эмнэлэгт эмчийн хяналтад байгаа аж.
“Гладиатор” киноны үргэлжлэлийг хийх тухай 2001 оны 6-р сард зарласан билээ. Уг кинонд Люциусын гарал үүслийн тухай, анхны "Гладиатор"-той холбоотой хоёр үйл явдлыг харуулах бөгөөд амилсан Максимус жанжин оролцох юм байна.
Төлөвлөгөө ёсоор кино 2024 оны 11-р сард дэлгэцэнд гарна.