Холливудын од жүжигчин Дольф Лундгрен сүүлийн найман жилийн хорт хавдартай тэмцэж байна. Эмч нар түүний бөөрөнд хорт хавдар байгааг анх 2015 онд илрүүлжээ. Хэдийгээр эмчилгээ хийлгэсэн ч 2020 онд өвчин сэдэрч, бөөр, элгэнд нь зургаан үсэрхийлэл илэрсэн байна.
Хавдар том хэмжээтэй байсан учир мэс заслын аргаар авах боломжгүй байсан бөгөөд химийн эмчилгээ хийлгэсэн нь таагүй үр дагавар гарчээ.
Лундгрен хоол идэж чадахгүй, маш их турж эцсэн агаад хэсэг хугацааны дараа эмч нар түүнийг хорт хавдрын эсрэг тэмцэлд ялагдсан хэмээн мэдэгджээ.
"Би үүнийг эрт орой гарцаагүй болно гэж мэдэж байсан. Тэгээд өөрийгөө үнэхээр гайхалтай амьдралаар амьдарсан гэж бодсон. Нэг амьдралаар таван амьдрал үзлээ. Тиймээс би эмч нарын хэлсэн үйлд огтхон ч гуниглаагүй" гэж жүжигчин ярьсан байна.
Гэхдээ дандаа сайн сайхан зүйлд итгэдэг итгэл нь аймшигт өвчинтэй тэмцэхэд Лундгрэнд тусалжээ. Саяхан тэрбээр хорт хавдар нь 20-30 хувиар жижгэрсэн гэсэн нандин үгсийг сонсон байна.
Эмч нарын хэлснээр одоо хавдрыг авах мэс засал хийх боломжтой болжээ.
Лундгрен 1985 онд "Рокки" киноны дөрөвдүгээр ангид Зөвлөлтийн боксчин Иван Драгогийн дүрийг бүтээж олны танил болсноос хойш 50 гаруй кинонд тоглосны хамгийн алдартай нь "Жижиг Токио дахь тулаан", "Төгс цэрэг", " "Орчлон ертөнцийн эзэд", "Жошуа мод", "Шийтгэгч" зээг юм. 2004 онд Лундгрен "Хамгаалагч" киногоор найруулагчийн дебютээ хийж, "Механикч", "Номлогч", "Аюултай аялал", "Хөнөөх зэвсэг" зэрэг кинонуудын багийг удирджээ.