Хятадын өмнөд хэсэгт Гуандун мужийн Гуанжоу хотод сармагчны цэцэг өвчний халдварын хоёр тохиолдол илэрчсэн тухай тус мужийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв ням гарагт мэдэгдэв.
Одоогоор халдвар авсан хүмүүсийг тусгаарлаж, төрөлжсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёулаа өвчний хөнгөн шинж тэмдэгтэй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Бээжин хотод тус өвчний хоёр халдвар илэрсэн талаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдсэн юм.
Тэдгэр өвчтний нэг нь гаднаас орж ирсэн бол хоёр дахь нь эхнийхтэй ойр дотно харьцсаны улмаас халдвар авсан байна.
ДЭМБ сард сармагчны цэцэг өвчний улмаас 2022 оны наймдугаар сард эрүүл мэндийн салбарт тогтоосон онц байдлыг саяхан цуцалсан юм.