Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Өнгөрсөн онд хамгийн их ус ашигласан 10 аж ахуйн нэгжийг зарлав

Энэхүү жагсаалтын эхний тавд УСУГ (48.7 сая шоо метр), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ (19.9), “Оюутолгой” ХХК (15.9), “ДЦС-4” (7.5), “ДЦС-3” ТӨХК (5.4) орсон бол удаах байрыг “Багануур” ХК, “Шивээ-Овоо”, “Петрочайна дачин Тамсаг” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК эзэлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж нэг жилийн хугацаанд 112.1 сая шоо метр ус ашиглажээ.
2023-10-05

Японд газар хөдлөлт болж, цунамигийн аюулыг зарлав

Өнөөдөр Японы Изү арлын өмнөд хэсэгт орон нутгийн цагаар 11.00 цагт  6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулаас сэрэмжлүүллээ гэж Японы цаг уурын ерөнхий газраас мэдээлэв.
2023-10-05

Армен улс Гаагийн шүүхийн тушаалаар Путиныг баривчлах улс оронтой нэгдэв

Арменийн парламент аравдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Олон улсын эрүүгийн шүүхийн  (ОУЭШ)   Ромын дүрмийг соёрхон батлав. Армений  улс Владимир Путиныг нутаг дэвсгэрт нь ирвэл ОУЭШ-ийн  тушаалаар баривчлах шаардлагатай дэлхийн 123 улсад   ийнхүү нэгдэв.
2023-10-04

АНУ-ын Төлөөлгчдийн танхим түүхэндээ анх удаа тэргүүнээ огцруулав

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим тэргүүн  Кевин Маккартиг огцрууллаа. Түүнийг албан тушаалаас нь огцруулахыг 216 хууль тогтоогч дэмжиж, 210 гишүүн эсэргүүцсэн байна. Энэ явдал АНУ-ын түүхэнд анх удаа тохиолдож байна. 1910 онд ийм оролдлого байсан ч амжилтгүй болсон юм.
2023-10-04

Daily Mail: Хятадын цөмийн шумбагч онгоц багийн гишүүдийн хамт сүйрчээ

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Тэнгисийн цэргийн "093-417" цөмийн шумбагч онгоц багийнхны хамт Шар тэнгист сүйрсэн тухай Британийн тагнуулын алба мэдээлснийг Daily Mai сониндl бичжээ.
2023-10-04

Евгений Пригожины хүү "Вагнер"-ыг удирдана

Хувийн зэвсэгт хүчний  “Вагнер” компанийг үндэслэгч  Евгений Пригожин агсаны хүү  Павел Пригожин эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай хүү Пригожин  Телеграм сувагтаа нийтэлсэн байна.
2023-10-04

Уулын Карабахын бараг бүх хүн ам Армен руу дүрвэжээ

Ням гарагийн оройн байдлаар Уулын Карабахын 100 мянга гаруй оршин суугч   хэдийн Арменид ирээд байна гэж тус улсын эрх баригчид мэдээлэв. Энэ нь өөрийгөө тунхагласан бүс нутгийн бараг бүх хүн ам аж.
2023-10-03

Пакистанд хүмүүсийн бөөрийг өөрсдөд нь ч хэлэлгүйгээр авдаг байсан бүлэглэлийг илрүүлжээ

Баян чинээлэг үйлчлүүлэгчдэд шилжүүлэн суулгахаар хүний ​​бөөрийг хагалгааны үеэр хууль бусаар  авдаг эмчээр ахлуулсан найман хүний ​​бүрэлдэхүүнтэй бүлэглэлийг Пакистанд баривчилжээ.
2023-10-03

Дмитрий Медведев: Москва  “анхнаасаа оросын” гэж үздэг бүс нутгийг өөртөө нэгтгэх хүртлээ  Украин дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ

“Нацист Киевийн дэглэмийг бүрэн устгаж, Оросын уугуул нутаг дэвсгэрийг дайснаас чөлөөлөх хүртэл цэргийн тусгай ажиллагаа үргэлжилнэ. Ялалт бидний талд байна. Мөн Орост  олон шинэ бүс нутагтай болно" гэж медведев мэдэгдэв
2023-10-03

АНУ-ын Сенатын гишүүн гэр бүлийн хамт онгоцны ослоор нас баржээ

АНУ-ын сенатын гишүүн Даг Ларсен эхнэр, хоёр  хүүхдийн хамт  онгоцны ослоор нас баржээ. Тэд гэр бүлийн хамт хувийн онгоцоор аялхаар явж байгаад Юта мужид осолдсон тухай   гэж Associated Press мэдээлэв.
2023-10-03

Оросын компани Монгол, Хятад, Азербайжанд цахилгаан нийлүүлэхээ зогсоож магадгүй

ОХУ  2023 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Монгол, Хятад, Азербайжанд цахилгаан эрчим хүчээ нийлүүлэхээ зогсоож эсвэл багасгаж магадгүй байна.
2023-10-02

Испанид шөнийн цэнгээний газарт гал гарч, 13 хүн амиа алдажээ

Испанийн зүүн өмнөд хэсэгт орших Мурсиа хотын алдартай "Teatre" шөнийн клубт гал гарсны улмаас 13 хүн нас баржээ.
2023-10-02

Японы цагдаагийнхан эрэн сурвалжлах ажилдаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлжээ

Японы цагдаагийн албан хаагчид хиймэл оюун ухаан  ажилдаа нэвтрүүлснээр гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг интернэтээс автоматаар нарийвчлан хайлт хийх боломжтой болжээ. Энэ тухай NHK телевиз мэдээлэв.
2023-09-29

Удтал шаналсан Уулын Карабах Азербайжаны атганд оров

2022 оны аравдугаар сард Европын Холбооны ивээл дор Прага хотноо дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр НҮБ-ын дүрэм болон 1991 онд Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгээс гаргасан Алма-Атагийн тунхаглалыг мөрдөхөө Армени, Азербайжан улс нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэгнийхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг ЗХУ-ын БНУ байсан үеийнхээ хил хязгаараар хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хил хязгаараар бол Уулын Карабах нь Азербайжаны нутаг дэвсгэр. Үүнийг уг дээд хэмжээний уулзалт дээр Пашинян өөрөө нотолсон.
2023-09-28

Коста-Рика улсад онц байдал зарлав

Коста-Рика бол ихэнх цагаачдыг АНУ-д хүрэх дамжин өнгөрөх орон мөн.  Сүүлийн жилүүдэд тус улсаар дамжин өнгөрөх цагаачдын тоо эрс өссөнтэй холбогдуулан  Ерөнхийлөгч Родриго Чавес Роблес онц байдал зарлахыг уриалсан байна.
2023-09-28

Олон улсын прокуроруудын чуулганд улсын ерөнхий прокурор оролцож байна

Эл чуулганд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Олон улсын прокурорын холбоо (IAP) нь дэлхий даяар прокурорууд нэгдсэн цорын ганц байгууллага юм. Тус байгууллага нь1995 онд байгуулагдсан бөгөөд өдгөө тив бүрийн төлөөлөл болсон 177 орны 183 гишүүн байгууллагаас бүрддэг гэнэ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд энэ уулзалтад оролцож буй гадаадын хэд хэдэн орны пурокурорын байгууллагын удирдах албан тушаалтантай уулзаж, хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлэх аж. 
2023-09-27

БНАСАУ-ын далбааг мандуулсан үйлдэл шуугиан дэгдээв

Ханжоу хотод өрнөж буй Азийн наадмын нээлтийн ёслолд БНАСАУ-ын Төрийн далбааг өргөсөн нь нэгэн дуулианы эхлэл боллоо. Гэхдээ энэ нь улс төрийн учир шалтгаан бус, сэргээшийн эсрэг хоригтой холбоотой юм. Хойд Солонгосын тамирчид олимп болон паралимпийн наадмаас бусад олон улсын уралдаан, тэмцээнд цагаан тугийн дор оролцох ёстой. Тэгвэл Азийн олимпын зөвлөл үүнээс яагаад эсрэг шийдвэр гаргав. Энэ шийдвэр нь ямар үр дагаварт хүргэж болзошгүй вэ?
2023-09-27

Америкийн “Abrams” танкуудын эхний багц хэсэг Украинд иржээ

Америкийн “Abrams” танкуудын эхний багц хэсгийг Украин хүлээн авчээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. ““Abrams”  хэдийнээ Украинд ирсэн бөгөөд манай зэвсэгт хүчнийг бэхжүүлэхээр бэлтгэж байна" гэж тэрээр өөрийн Telegram сувагтаа бичжээ.
2023-09-26