Зүүн гараас Марк Милли, Чарльз Браун
Украины байдал эгзэгтэй байгаа үед Америкийн Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүний суудлаа Марк Милли өөр хүнд шилжүүлэв. Энэ үйл явдал есдүгээр сарын 29-нд болж, Украин дахь хямралаас Европ залхаж, түүнд АНУ-ын сонирхол ч буурч байгаа нөхцөлд шинэ дарга ажлаа хийх боллоо.
Ийнхүү аравдугаар сарын 1-нээс генерал Чарльз Браун Штабын дарга нарын нэгдсэн хороог удирдаж эхэллээ. Браун энэ хүртэл АНУ- ын Агаарын цэргийн хүчнийг тэргүүлж байсан юм. Уг албанд дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Марк Милли тус албыг 2019 оны аравдугаар сарын 1-нээс хашжээ. Тэрбээр Украины адил албан тушаалт Валерий Залужнытай сүүлийн удаа есдүгээр сарын 26-нд утсаар ярихдаа өөрийн залгамжлагчийг танилцуулсан байна.
65 настай Милли Оросыг Украин руу довтолсноос хойш Валерий Залужнытай байнга холбогдож байсан Өрнөдийн цэргийн дарга нарын нэг байв. Украины Зэвсэгт хүчний командлагч “The Washington post” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа Миллитэй долоо хоногт хэд хэдэн удаа холбогддог, нэг удаа тэр нь хэдэн цагаар ч үргэлжилдэг байсан тухай ярьсан нь бий нь бий нь бий . Заримдаа би “Долоо хоногийн дотор 100 мянган зэвсэг авахгүй бол 1000 хүн амиа алдана” гэж түүнд хэлдэг байсан гэж Украины генерал хэлсэн байна.
Америкийн Штабын дарга нарын нэгдсэн хорооны шинэ тэргүүн генерал Чарльз Браун 61 настай, АНУ-ын түүхэнд энэ албанд томилогдсон африк гаралтай хоёр дахь америк (Колин Пауэлийн дараа) хүн юм. Тэрбээр Америктаа “бага Браун” гэж нэрлэгддэг. Түүний эцэг Браун мөн цэргийн хүн байсан бөгөөд АНУ-ын армид хурандаа цол автлаа 30 жил алба хаасан бол “бага Браун”-ны эцэг талын өвөө нь Дэлхийн II дайнд оролцож, Номхон далайн фронт дээр тулалдаж явжээ.
Хүү Браун 1962 онд Техас мужийн Сан-Антонио хотод төрсөн байна. Цэргийн хүн болохын өмнө иргэний боловсрол олж, Техасын технологийн их сургуульд иргэний барилгын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй болов. Дараа нь Агаарын цэргийн нөөцийн офицер бэлтгэх корпуст орж, дэслэгч цол авчээ. 1994 онд Флорида мужийн Агаарын навигацын их сургуульд сурч магистр болжээ.
Цаашдаа цэргийн алба нь түүнийг F-16 сөнөөгч онгоцны нисгэгч, зааварлагчаас АгааТ үүнийг олон сорилт хүлээж буйрын цэргийн хүчний штабын даргын суудалд хүргэсэн байна. Чухам энэ томилолтын улмаас АНУ-ын цэргийн тусгай төрлийг удирдсан африк гаралтай америк хүний хувьд “Time” сэтгүүлийн үзүүлэлтээр 2020 онд манай гарагийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтсан аж.
Өмнө нь 20 жилийн хугацаанд Браун сургалтын болон байлдааны 10 гаруй төрлийн онгоцоор 2900 цагийн нислэг хийсний дотор 130 цаг нь байлдааных байжээ. Тэрбээр хилийн чанадад Өмнөд Солонгост сөнөөгч онгоцны нэг жигүүр удирдаж, энэ ажлыг Италид ч хийж байв. Мөн Германд ажиллаж байлаа. Чарльз Браун 2013 онд хошууч генерал болж, АНУ-ын Агаарын хүчний төв командлалын удирдагчийн орлогч, хоёр жилийн дараа удирдагчаар томилогдсон байна. Ойрхи Дорнод, Төв Азид байлдааны ажиллагаа явуулах, түүнд бэлтгэх, хэлхээ холбоо тогтоох ажил хариуцсан АНУ- ын төв командлалын орлогч даргаар 2016 онд томилогдов. Хоёр жилийн дараа Номхон далайн агаарын хүчний командлагчаар томилогдсоныхоо дараа мөрдэс дээрээ дөрвөн таван хошуутай генерал болсон юм.
Дональд Трамп Ерөнхийлөгч байсан сүүлийн жил буюу 2020 онд Чарльз Браун АНУ-ын Агаарын цэргийн хүчний штабын дарга болжээ. Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цэргийн нисэх хүчний асуудлаар зөвлөдөг болов. Генерал Чарльз Брауныг АНУ-ын штабын дарга нарын нэгдсэн хорооны даргаар Марк Миллийн оронд томилохоо Ерөнхийлөгч Жо Байден 2023 оны тавдугаар сард зарлаж, с с енат нэгдүгээр сард уг шийдвэрийг баталсан байна.
Марк Милли залгамжлагчдаа ямар өв үлдээж буй, Украин руу зэвсэг байнга цутгаж байх шийдвэрийг дэмжих ажлыг Чарльз Браун дөнгөх, эсэх талаар Америкийн гол хэвлэлүүд ид шуугиж байна. Миллийн үед тухайлбал, Афганистанаас Америкийн цэргийг гаргахад чамлахааргүй хямрал тохиолдож, сүүлийн хоёр жилд тэрбээр Украины Зэвсэгт хүчинд зэвсэг нийлүүлэхэд Өрнөдийн холбоотнуудынхаа хүчийг нэгтгэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан аж. Ерөнхийлөгчийнхөө цэргийн гол зөвлөхийн хувиар Украины эсрэг Оросын өдөөсөн дайнтай холбоотой чухал шийдвэр гаргахад, “Politico” сонинд бичсэнээр Киевт ямар зэвсэг илгээх, Украины хүчнийхний сургалтыг хэрхэн сайн зохион байгуулах тухайд Милли ихээхэн үүрэгтэй байжээ. Ийн ажиллаж ахуйдаа Валерий Залужнытай, улмаар дэлхий дахины батлан хамгаалах байгууллагын удирдлагатай нөхөрсөг харилцаатай болж, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой ч ойр дотно болсон байна.
Тэгвэл Чарльз Браун дайнаас улам бүр залхаж, Украины үзүүлж буй тусламжаас үүдэн зөрчил нь хурцдаж байгаа Европ, Америкийн хооронд тэнцвэр хадгалах арга замыг хайх шаардлагатай болж байна. “Politico” сонин Браунд олон сорилт тулгарч буй, түүний дотор Украин дахь байлдааны ажиллагаанд нөлөөлөх өвөл ойртож, АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчуудын нэлээд нь Украинд санхүүгийн тусламж үзүүлэхийг хүсэхгүй байгаа, Польш тэвчээрээ шавхаж буй тухай түгшүүрийн дохио ирж, Франц ч зэвсэг нийлүүлэх боломжоо дуусгаж байгааг байгааг сануулсан юм. Түүнчлэн АНУ-ын армийг одоо цагт Цагаан ордны гол стратеги болоод байгаа нэг талаас Украинд тусалж, Оросын цэргийг тэндээс гаргах, нөгөө талаас бүрэн хэмжээний юм уу, цөмийн зөрчилдөөнд татаж оруулахгүй байх зорилт Брауны өмнө бий болоод байна гэж бичжээ . Тус сонин Марк Милли, Чарьз Браун хоёрыг харьцуулж “Хоёр генералын ааш араншинд төстэй юм тун ховор, Милли бол оргилж буцалсан авиртай, хоккейчин байсан эр, Браун бол аядуу тактикч, дайны хүч чармайлт чухам хаашаа өөрчлөгдөхийг цэгнэнэ” хэмээн өгүүлсэн байх юм. Нөгөө талаар зэвсэг нийлүүлэхэд алгуур хандаж байна хэмээн Милли, Остин нарыг шүүмжилж байсан Украины төрийн түшмэд Брауныг илүү хүчирхэг зэвсэг өгөхийг дэмжинэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа аж. “Politico” сонин Украины Засгийн газрын нэрээ хэлээгүй зөвлөхийн хэлснээс эш татан, “Брауны талаар Киевт таатай төсөөлөл бий болсон” гэж бичжээ.
Мэдээллийн энэ эх үүсвэрийн үгээр бол Браун болон АНУ-ын Агаарын цэргийн хүчинд түүний орлогч байсан, одоо оронд нь Агаарын цэргийн хүчний штабын даргаар ажиллах генерал Дэвид Олвин нар Украин руу орчин үеийн нисгэгчгүй төхөөрөмж болон сөнөөгч F-16 илгээхийг анх түрүүн, тууштай дэмжигч байжээ. Тэгэхдээ эцсийн шийдвэр зөвхөн Америкийн Зэвсэгт хүчний тэргүүнээс хамаардаггүйг Марк Миллитэй хийсэн яриагаа тайлбарлахдаа Валерий Залужны онцолсныг Америкийн хэвлэл эргэн сануулж байна. Украины нисгэгчдийг F-16-г жолоодож сургахыг удаан хугацаанд эргэлзсэний дараа Жо Байден зөвшөөрсөн ч Вашингтон одоо хэр нь үүнд ногоон гэрэл асаагаагүй байгаа юм. Тухайлбал, тагнах болон агаар-газар ангиллын цохилт өгөх боломжоо нэмэгдүүлэхийн тулд Киевийн гуйсан холын тусгалтай нисгэгчгүй төхөөрөмж нийлүүлэхийг одоо хэр нь зөвшөөрөөгүй л байгаа. Түүнээс гадна сонгуулийн өмнөх жилд Чарльз Браун ямар нөхцөлд ажиллах гэж буйг харьцуулбал Америкт Украиныг нэлээд эв нэгдэлтэй дэмжиж буй нөхцөлд Марк Милли ажиллаж байжээ. Үүнийг шинжээчид сануулж байна. Түүнчлэн энэ зөрүүтэй байдал хийгээд дайн шатлан хүрээгээ тэлэхээс болгоомжлохын зэрэгцээ “урьдчилан тооцоолоогүй нөхцөл”-д Пентагоны өөрийнх нь зэвсгийн нөөц хэр байгааг Браун харгалзан үзэх учиртай болж байгаа юм.
Нарийн төвөгтэй байдалд ажиллах туршлага генерал Браунд бий, үүнд сайн бэлтгэгдсэн хэмээн “Politico” сонин үзэж байна. 2014 онд оросууд Крымд ороход Чарльз Браун Германы Рамштайнийн нисэх хүчний баазад АНУ-ын Агаарын цэргийн хүчний Стратегийн болон цөмийн тогтоон барих хүчний хэлтсийг удирдаж байжээ. Америкт Агаарын цэргийн хүчний штабын дарга байхдаа Оросын өдөөсөн дайны үед Европ дахь Америкийн командлалыг дэмжиж, тус тивд байсан зэвсэг нэгт нөхөдтэйгөө сайн харилцаатай байв. 2020 оны тавдугаар сараас 2022 оны зургадугаар сар хүртэл Европ болон Африк дахь Америкийн Агаарын цэргийн хүчийг командалж байсан, чөлөөнд байгаа генерал Жеффри Гарриган “Биднийг дэмжих салбаруудыг тэр маш идэвхтэй судалж, дүгнэлт хийдэг нь надад онцгой, ашиг тустай байсан сан” хэмээн дурссан байх юм.
Генерал Чарльз Браун Украинд цэргийн тусламж үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, АНУ, БНХАУ-ын харилцааг хэвийн болгох туршлагатай гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.