Олон улсын прокурорын холбооны 28 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо энэ сарын 25-нд нээлтээ хийжээ. Үүнд дэлхийн 100 гаруй орны прокурорын байгууллагын төлөөлөл оролцон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, өнөөгийн нөхцөлд шүүн таслах ажиллагаанд прокурорын оролцоог боловсронгуй болгох, цаашдын хандлагыг тодорхойлох зэрэг асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэж буй аж. Эл чуулганд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Олон улсын прокурорын холбоо (IAP) нь дэлхий даяар прокурорууд нэгдсэн цорын ганц байгууллага юм. Тус байгууллага нь1995 онд байгуулагдсан бөгөөд өдгөө тив бүрийн төлөөлөл болсон 177 орны 183 гишүүн байгууллагаас бүрддэг гэнэ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд энэ уулзалтад оролцож буй гадаадын хэд хэдэн орны пурокурорын байгууллагын удирдах албан тушаалтантай уулзаж, хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлэх аж.