Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Тэнгисийн цэргийн "093-417" цөмийн шумбагч онгоц багийнхны хамт Шар тэнгист сүйрсэн тухай Британийн тагнуулын алба мэдээлснийг Daily Mai сониндl бичжээ.
Тус байгууллагын мэдээллээр шумбагч онгоц үүрэг гүйцэтгэж байхдаа АНУ, Их Британийн хөлөг онгоцнуудад зориулсан өөрсдийн "урхинд орсон" байна.
Осол наймдугаар сарын 21-нд болсон бөгөөд 22 офицер, долоон сонсогч, есөн ахлагч, 17 далайчин гээд багийн нийт 55 хүн амь үрэгджээ.
Их Британийн тагнуулын нууц тайланд дурдсанаар, шумбагч онгоцны хүчилтөрөгчийн систем доголдсоны улмаас далайчид нас баржээ.
Мөргөлдөөний дараа шумбагч хөлгийн системүүд доголдож эхэлсэн бөгөөд хөлөг засвар хийж, усны мандал дээр гаргахад зургаан цаг зарцуулсан тул багийнханд хүчилтөрөгч дутжээ.
Daily Mail сонин тус тайланд тусгагдсан дэлгэрэнгүй мэдээллийн талаар Их Британийн Хааны Тэнгисийн цэргийн хүчинтэй холбогдож асуусан ч албан ёсны эх сурвалжууд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Хятадын тал шумбагч онгоцтой холбоотой дээрх үйл явдлыг албан ёсоор үгүйсгэсэн байна. Хэвлэлд бичснээр Бээжин сүйрсэн шумбагч онгоцны талаар олон улсын тусламж хүсэхээс татгалзсан байж магадгүй юм.
093 хөлөг нь Хятадын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шумбагч онгоцны нэг бөгөөд торпедогоор зэвсэглэсэн,100 гаруй метрын урттай, дуу чимээ багатай гэдгээрээ алдартай.