Хиймэл оюун ухааныг ашиглахдаа хүний нэр төрд ёс зүйтэй хандахыг уриалав
Их долоогийн орнуудын 50 дахь дээд хэмжээний уулзалт Италийн Апули мужид 2024 оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд боллоо. Дээд хэмжээний уулзалтад Их долоогийн бүлгийн гишүүн АНУ, Франц, Их Британи, Герман, Япон, Итали, Канад улсын төрийн тэргүүн, Европын Холбооны удирдлага хүрэлцэн ирсэн бол Ромын Хамба лам Франциск урилгаар оролцов.
2024-06-24
Нью Мексико мужид онц байдал зарлалаа
АНУ-д ой, хээрийн түймрийн улирал эхэлж, лхагва гарагаас эрчимтэй үргэлжилж буй. Тодруулбал, Нью Мексикод дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна.
2024-06-20
БНХАУ-ын өмнөд хэсгээр үер бууж, хойд хэсгээр хэт халалт үргэлжилж байна
Хятадын өмнөд хэсэгт өчигдөр буюу мягмар гарагт орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, есөн хүн амь үрэгдэж, тариалангийн талбай, байшингууд усанд автан, 11 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тосгон бүхэлдээ тог цахилгаангүй болж, тариалангийн талбай бүхэлдээ шороонд булагдсан байна.
2024-06-20
ОХУ-д “Оросын өдөр”-ийг тэмдэглэжээ
Жил бүрийн зургадугаар сарын 12-нд ОХУ Тусгаар тогтнол, эрх чөлөөний өдрөө тунхаглан баталсан өдөр тохиодог. Тиймээс 1992 оноос хойш энэ өдрийг ОХУ-ын төр засгийн гол баяр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Харин 2002 оноос хойш уг баярыг “Оросын өдөр” болгон өөрчилсөн аж. Учир нь, “Тусгаар тогтнолын өдөр” нь дэлхийн олон улс орнууд тусгаар улсаа үүсгэн байгуулсан, бусад улс орнуудаас салан тусгаарласан эсвэл бусад улсын түрэмгийллээс чөлөөлөгдсөнөө тохиолдуулан тэмдэглэдэг үндэсний баяруудын нэг учраас “Оросын өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.
2024-06-12