2023 онд баривчлагдсан архитектор мэргэжилтэй Хойерман нь АНУ-ын зүүн хойд хэсэгт оршдог Лонг-Айлендад гэмт хэргээ үйлддэг байсан болохоор нь Лонг-Айлендын алуурчин гэж нэрлэсэн байна.
Тэрбээр 1996-2011 оны хооронд 6 эмэгтэйг хөнөөсөн бөгөөд энэ нь зөвхөн нотлогдсон хэргүүд нь юм. Мөрдөн байцаагчид түүнийг дахиад 8 хүн алсан хэрэгт холбоотой гэж таамаглаж байгаа аж.
Цуврал алуурчныг шүүх хурал одоо болтол үргэлжилж байгаа бөгөөд саяхан түүнтэй холбоотой аймшигтай бичиг баримтыг олон нийтэд ил болгожээ.
Рекс Хойерман хэрхэн хүн алах, ямар зэвсгээр яаж тамлан зовоох, хохирогчийг хэрхэн дагаж мөшгөх, нотлох баримтаас яаж ангижирах зэрэг бүхэл бүтэн багц зааварчилгаа бичсэнийг шүүхийн танхимд дэлгэжээ. Энэхүү аймшигтай зааварчилгааг мөрдөн байцаагчид түүний компьютераас олсон байна.
Тухайлбал нэг файл нь зургаан хохирогчийг хөнөөсөн газрыг тэмдэглэсэн газрын зургийг агуулсан байсан бол "Төлөвлөлтийн баримт бичиг" нэртэй өөр нэг файлд Хоейрманн гэмт хэргийнхээ талаар дэлгэрэнгүй бичсэн байна. Төлөвлөгөө нь “Үйл ажиллагааны өмнөх бэлтгэл”, “Бэлтгэл”, “Үйл явдлын дараа” гэсэн гурван хэсгээс бүрдсэн байж.
Мөн "Сурах сургамж" нэртэй файлд ирээдүйд харгис хэрцгий үйлдлийг хэрхэн "сайжруулах" тухай мэдээллийг агуулсан байв. Жишээлбэл, хохирогчийг хөнөөхдөө ямар хийцтэй зэвсэг ашиглан, ямар хүчээр цохих, мөн танигдуулахгүйн тулд биеийн "онцгой шинж тэмдэг” (шивээс)" -ийг арилгах тухай тодорхой бичжээ.
Хуулийнхан Хоейрманныг дөрвөн эмэгтэйн амийг хөнөөсөн "Гилго дөрөв" нэртэй хүн амины хэрэгт буруутган нотлосон бол өнгөрсөн долоо хоногт дүүргийн прокурорын газар гэмт хэрэгнийг 19999 онд Сандра Костиллийг хөнөөсөн, 2003 онд Жессика Тейлорыг толгойг нь тасдаж, мөчилж хөнөөсөн хэрэгт буруутгахдаа дээрх баримтуудыг ил болгожээ