Малайзыг мандуулсан нь
Малайзын түүхийн бүхэл бүтэн нэг эрин Махатхир Мохамадын нэртэй холбоотой. Түүхий эдийн орныг өндөр технологийн бүтээгдэхүүн экспортлогч болгож хувиргасан эдийн засгийн гайхамшгийг бий болгогч гэж түүнийг үздэг. Чухам түүний үед л Малайз руу гадаадын хөрөнгө урсаж, хээл хахуультай үр дүнтэй тэмцэж, иргэдийнх нь амьдрал эрс дээшилжээ. Одоо тэр 97 настай, суудлаа орхисон ч Малайзын бодлогын гол хүн гэж тооцогдсоор байна.
2023-05-09
Конгод үерийн улмаас 200 гаруй хүн амиа алджээ
Ардчилсан Конго улсын зүүн бүс нутагт болсон үерийн улмаас 230 орчим хүн нас баржээ. Өмнөд Киву мужид хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
2023-05-09
“Эзэнгүй” хэрэг
Зөвлөлт Засгийн үеэс Оросын төрийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн Кремль рүү нисгэгчгүй техникээр дайрсан явдал дэлхий дахинд шуугиан дэгдээлээ. ҮүнийгПутиний амийг хөнөөх зорилготой үйлдэл гэж ч Орост үзэж буй. Тэгвэл ийн үзэж буйг нь Өрнөд ихээхэн гайхаж, энэ нь Москва цуст аллага дахин үйлдэх шалтгаан болж ч мэднэ хэмээн Украин анхааруулж байна.
2023-05-08
Гуантанамогийн шоронг хаахыг АНУ-ын Конгресс зөвшөөрдөггүй
Харин ийн тогтоохын тулд түүнийг шоронд 20 гаруй жил хорьж, тамлан зовооход хүрчээ. Мөн тэнд 20 жил хоригдсон, Пакистаны ах, дүү хоёр болох 53 настай Абдул Раббани, 55 настай Мохаммед Раббани нарыг суллаж, эх орон руу нь явуулжээ. Тэднийг нэгэн алан хядах ажиллагаанд оролцсон гэж үзэж 2002 онд Карачи хотод баривчилсан аж.
2023-05-02
“Судан улс Оросын Африкт орох түлхүүр болно шүү”
Судан дахь цуст мөргөлдөөнд хохирогчид хэдэн мянгаар тоологдох боллоо. Энэ үйл явдал дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн юм. Одоогийн байдлаар тулаан үргэлжлэхээр барахгүй улам ширүүсэж байгаа учраас Суданд байдаг гаднын хүмүүс, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг гаргах ажил ид өрнөж байна. Иргэдээ дайны хөлөөс холдуулах ажлыг анх Франц улс хийлээ. Жибутид аваачсан 100 орчим хүн дотор Франц, Британи, ХБНГУ, Швейцар болон Марокко, Этиоп улсын иргэд байсан аж. АНУ ЭСЯ-аа бүхэлд нь Суданы нийслэл Хартумаас гаргав.
2023-04-27
Нугаршгүй Лула эргэж ирэв
...Лулаг авлига авсан, 3.7 сая реал (тухайн үеийн ханшаар 1.1 сая ам.доллар) угаасан гэж буруутган, 2016 оны есдүгээр сард шүүхийн ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын материалаас үзвэл Лула да Силва рашаан сувиллын Гуаружа (Сан-Паулу мужийн) хотод тансаг харштай байсан нь төрийн мэдлийн нефтийн “Petrobras” компанийн заль мэхтэй холбоотой, барилгын OAS компаниас түүний гэр бүлд өгсөн эд байж...
2023-04-25
Өмнөд Солонгос цөмийн зэвсэг байрлуулж магадгүй
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл даваа гарагт хэлсэн үгэндээ хэрэв БНАСАУ-тай харилцаа улам дордсон тохиолдолд өөрийн нутаг дэвсгэр дээр гадаадын цөмийн зэвсгийг байрлуулах эсвэл өөрсдөө олж болгохыг үгүйсгэсэнгүй.
2023-04-25
С.Лавров Нью-Йоркт хүрэлцэн иржээ
"Сергей Лавров Нью-Йоркт хүрэлцэн ирлээ. Даваа гарагт тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралыг даргална" гэж хэвлэлийн төлөөлөгч Telegram сувагтаа бичжээ. Мягмар гарагт Лавров Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшний ээлжит хуралдаан болох Ойрхи Дорнодын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийг бас удирдах юм байна.
2023-04-24
Суданд байгаа Монгол иргэдийг шилжүүлжээ
Хартум хотод байсан хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09.00 цаг (Улаанбаатарын цагаар 15.00)-ийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явсан гэнэ. Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байна. Иргэд Порт Судан хотод очсоны дараа эргэн мэдээлэх болно хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
2023-04-24