Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл даваа гарагт хэлсэн үгэндээ хэрэв БНАСАУ-тай харилцаа улам дордсон тохиолдолд өөрийн нутаг дэвсгэр дээр гадаадын цөмийн зэвсгийг байрлуулах эсвэл өөрсдөө олж болно хэмээн мэдэгджээ
"Өмнөд Солонгос цөмийн зэвсгийг нутаг дэвсгэр дээрээ байрлуулах /гурав дагч орны -ред./ эсвэл бие даан олж авч болно. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл манай шинжлэх ухааны технологийн тусламжтайгаар бид их цаг зарцуулахгүйгээр маш хурдан цөмийн зэвсэгтэй болох боломжтой" гэж тэрбээр мэдэгджээ.
Батлан хамгаалах яамнаас 2023 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар Ерөнхийлөгчид илтгэл тавих үеэр Юн Сок Ёл гадны дайралт болсон тохиолдолд "зуу, бүр мянган удаа илүү" хариу өгөх цэргийн хүчийг хангахыг даалгажээ.
Үүний зэрэгцээ тэрээр өнөөдөр "бодит хувилбаруудыг сонгох нь чухал" гэж тэмдэглээд, Сөүл одоо АНУ-тай "цөмийн хөрөнгийн асуудлаар мэдээлэл солилцох, хамтарсан төлөвлөлт хийх талаар ярилцаж байна" хэмээн нэмж хэлэв.