АНУ-ын одоогийн төрийн тэргүүн Жо Байден 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө албан ёсоор зарлав.
Байден дөрөвдүгээр сарын 25-нд сонгуулийн кампанит ажлынхаа вэб сайтад нийтэлсэн дүрс бичлэгтээ "ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж байгаагаа" мэдэгдээд “эхлүүлсэн үйл хэргээ дуусгах” боломжийг олгохыг сонгогчдоосоо хүсжээ.
Тэрбээр дөрвөн жилийн өмнө яг энэ өдөр /дөрөвдүгээр сарын 25/ сонгуулийн компанит ажлаа эхлүүлж байжээ.
Үүний зэрэгцээ дэд ерөнхийлөгч Камала мөн хоёр дахь удаагаа ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Жо Байден энэ жил 81 нас хүрэх бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч юм.