Ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нью-Йоркт хүрэлцэн ирсэн тухай тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв.
"Сергей Лавров Нью-Йоркт хүрэлцэн ирлээ. Даваа гарагт тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралыг даргална" гэж хэвлэлийн төлөөлөгч Telegram сувагтаа бичжээ.
Мягмар гарагт Лавров Аюулгүйн Зөвлөлийн дээд түвшний ээлжит хуралдаан болох Ойрхи Дорнодын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлгийг бас удирдах юм байна.
Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй хэд хэдэн орны Гадаад хэргийн сайд нарыг тус хуралдаанд оролцохыг урьсан байна.
Лавров, Блинкен нар нүүр тулан харилцах талаар НҮБ-ын төв штаб одоогоор мэдээлэл өгөөгүй байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүний хэлснээр, Москва Блинкентэй уулзах боломжийг авч үзэхэд бэлэн бөгөөд Америкийн талтай хэлэлцэх талаар тавьсан саналаас хэзээ ч татгалзахгүй.