Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Ахмадын Азийн АШТ-ий шилдгүүд Монголд тодрох нь

Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын болон Азийн ширээний теннисний холбооны зөвшөөрөлтэйгөөр ахмадын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод “UG arena”-д зургадугаар сарын 18-23-нд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70 насны ангилалд ганцаарчилсан, хос төрөлд ур чадвараа сорино.
2023-04-13

Т.Анударь, Б.Намуунаа нар Японд суралцана

Монголын жүдо академи шилдэг олон тамирчинтай. Тэднээс Т.Анударь, Б.Намуунаа нар Японыг Осака муж дахь Киндай ихсургуульд суралцахаар болжээ
2023-04-13

Ч.Отгонтуяа Монголын бөхчүүдээс медалийн салхи хагаллаа

Тэгвэл 72 кг-ын жинд “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваанасан өмнөд хөршийн Жян Чянийг 9:6-гаар ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны тамирчин Жамила Бакбергеноватай барилдана.  62 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Орхоналтан медалийн төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Киргизстаны бөх Айсулу Тинибековатай хүч үзэхээр боллоо.
2023-04-13

К.Роналду багтаа тус хүргэж байна уу

Португал хөлбөмбөгчин К.Роналду Саудын Арабын “Аль-Наср” багт тоглоод 2.5 сар болжээ. Тэрбээр олон гоол оруулж буй ч баг нь лигийн тэргүүллээ бататгаж чадахгүй байгаа төдийгүй тэргүүн байраа алдав. К.Роналдуг ирснээс хойш тус багт юу өрнөж буйг сонирхъё. 
2023-04-12

С.КИШНЕВ: Ян хоёр жилийн дотор маш их туршлагажсан

Казахстаны нийслэл Астана хотод энэ өдрүүдэд шатрын дэлхийн аварга хэргэмийн төлөө ОХУ-ын Я.Непомнящий, БНХАУ-ын Д.Лижэн нарөрсөлдөж буй. Уулгүй талд цусгүй өрнөж буй уг тулааны өмнө ОХУ-ын их мастерын дасгалжуулагч С.Кишневтэй “Спорт экспресс” сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг сонирхуулъя. 
2023-04-12

Б.Энххүслэн ДАШТ-д оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа

Түүний хувьд Бангкок хотод өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-23-нд болсон тус тэмцээнд оролцохдоо мөн зургаан зайд улсынхаа дээд амжилтыг шинэчилж байв.
2023-04-12

Ж.Хардены итгэмээргүй амжилт

NBA-ийн 2022-2023 оны улирал дуусаж, статистик үзүүлэлтээр тэргүүлэгчид тодров. Хамгийн содон амжилтыг “Филадельфи-76” багийн хамгаалагч Ж.Харден үзүүлсэн бөгөөд улирлын мэргэн буучаар гурван удаа, шилдэг дамжуулагчаар хоёр удаа шалгарсан лигийн түүхэн дэх анхны тоглогч боллоо. Тэрбээр 2018-2022 оны хооронд “Хьюстон” багт тоглож байхдаа лигийг онооны дунджаар тэргүүлж байсан. Энэ гурван улиралд Ж.Харден 218 тоглолтод оролцохдоо 33.7 оноо, 7.9 дамжуулалт дундажлав. Үүнээс өмнө буюу 2016-17 оны улиралд тэрбээр нэг тоглолтод дунджаар 11.2 дамжуулалт өгч, улирлын шилдгээртодорчбайв. Харин энэ улиралд Ж.Харден 10.7 оновчтой дамжуулалт дундажлан, бүх тоглогчийг тэргүүлсэн юм.
2023-04-12

Спорт өрөлтийн тэмцээнээс 27 медаль хүртлээ

Ташрамд дурдахад, Монголын спорт өрөлтийн холбоо, “Оюуны спортын менежмент” төрийн бус байгууллага хамтран сар бүр улсын чансааны тэмцээн зохион байгуулж, шилдэг тамирчдыг лиг, улс, олон улсын уралдаануудад оролцуулсаар байгаа аж.
2023-04-11

Олимпийн эрхийн оноо олгох "Дэлхийн гранпри" тэмцээн Улаанбаатарт болно

Монголын 3Х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотноо олон улсын уралдаан, сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулна
2023-04-11

Камила Валиева тэргүүтэй уран гулгагчид Монголд ирнэ

Манай улсын Биеийн тамир, спортын хорооныхон хойд хөршийн Уран гулгалтын холбооныхонтой удаа дараа хэлэлцсэнээр тус шоуг зорьж ирэх 16 тамирчны нэрийг тодруулаад буй юм байна. Тэдгээрийн дунд Бээжингийн өвлийн олимпын аварга Камила Валиева багтсан гэнэ.
2023-04-11

Олимпын оноо олгох 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатарт болно

Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.
2023-04-10

Өсвөрийн жүдочид багаараа III байрт жагслаа

Олон улсын жүдо бөхийн холбооноос Казахстаны Алматы хотод зохион байгуулсан өсвөр үеийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос 20 гаруй тамирчин оролцлоо.
2023-04-10

Монголын дугуйчид Тайландад болсон ОУ-ын тэмцээний I, II байрыг эзэлжээ

Энэ сарын 1-нд эхэлсэн Тайландын ОУ-ын тэмцээн 6 өдөр үргэлжилж, нийлбэр дүнгээр 1-р байрт ОУХМ Б.Тэгшбаяр “Roojai” Тайландын мэргэжлийн баг, “Алдар” спорт хорооны тамирчин, 2-р байрт ОУХМ С.Жамбалжамц “Terengganu” Малайзын мэргэжлийн баг, Улсын шигшээ багийн тамирчин нар оржээ.
2023-04-09

Т.Тулга хойд хөршийн тамирчинтай халз барилдах нь

Манай бөх өнгөрсөн жил Иван Ярыгин, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнд Шамиль Мамедовтой таарч байжээ. Тэдний дэвжээнд өрнүүлэх гурав дахь удаагийн халз барилдаан бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа.
2023-04-07

Хөвсгөлөөс өсвөрийн аварга цолтон төржээ

Өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 54, охидын 48 дахь удаагийн шигшээ тэмцээн үргэлжилж байна. 21 аймаг, 34 клубийн тамирчин тус тэмцээнд өрсөлдөж буй юм. Зургаа хүртэлх насныхны өрсөлдөөнд 109 тамирчин оюунаа сорьсноос охидын ангилалд Н.Азбаяр шилдгээр шалгарч, Хөвсгөл аймгаас 41 жилийн дараа өсвөрийн аварга цолтон анх удаа төрлөө.
2023-04-06

Хөлбөмбөгчид эвийн гэрээ байгууллаа

“Парис-2024” олимпын эрхийн төлөөх, Азийн бүсийн эхний шатны D хэсгийн тоглолт Тайланд улсад үргэлжилж байна
2023-04-06

Эгч, дүү теннисчид дэлхийн чансаа олгох тэмцээнд аваргалав

Тэгвэл ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо (6:3, 2:6, 6:7) шөвгийн наймд, Ч.Марта (2:6, 6:7) шигшээ дөрөвт шалгарсан байна. Эгч, дүүс өмнө нь Балба улсад өнгөрсөн хоёрдугаар сард болсон, 18 хүртэлх насныхны J60 ангиллын дэлхийн эрэмбийн оноо цуглуулах цувралын хоёр дахь тэмцээний хосын төрөлд ур чадвараа сорихдоо мөнгөн медаль хүртсэн юм.
2023-04-05

К.Ирвинг гэрээгээ сунгах, эсэхээ шийднэ

К.Ирвингийг солилцоогоор авсны дараа хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч “Даллас” баг түүний гэрээг сунгана гэдэгтээ итгэлтэй байгаа гэж “Bleacher report” мэдээлэв. Гэрээгээ сунгах, эсэхийг шийдэх эрх К.Ирвингэд бий. Тэрбээр энэ зун чөлөөт агент болсны дараа шийдвэрээ гаргах хүлээлттэй байгаа юм.
2023-04-05