“Улаанбаатар-2023” ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 62 кг, 77 кг, 94 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, +70 кг болон шоу холимог төрлийн өрсөлдөөнүүд эхэлж байна. Дэлхийн 50 гаруй орны 600 орчим тамирчид “Степпе Арена”-д хуран чуулж шилдгүүдээ тодруулсаар байна.
Степпе Арена”-д болж байгаа 20 дахь удаагийн ДАШТ-д Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, ОУЖЖХ, Ирак, Израиль, БНСУ, Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 41 орны 500-гаад тамирчин өрсөлдөж байна.