БНСУ-д Сөүл хотын зохион байгуулсан, Усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манайхаас “Далайн хаадууд” клубийн тамирчин, спортын мастер Г.Сугар өрсөлдлөө. Тэрбээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тэргүүлж, алтан медаль зүүв. Түүнчлэн Японы Фүкүока хотод энэ сарын 23-30-нд болох “World aquatics championships-Fukuoka” усанд сэлэлтийн ДАШТ-д манайулсаасдасгалжуулагч Х.Батболд, О.Баттулга нарын удирдлагад ОУХМ цолтой эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчин эх орноо төлөөлж өрсөлдөх нь.