“Улаанбаатар-2023” жюү жицүгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Степпе Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилнэ. Сүүлийн өдөр дөрвөн жин болон пара төрлийн өрсөлдөөн болох бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Б.Мөнхбаатар, Ө.Эрдэнэбаатар, 77 кг-д Б.Батбаяр, Х.Сүхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Б.Эгиймаа, 63 кг-д Б.Буяндэлгэр, Б.Хонгорзул нар тус тус хүч үзэх юм.