Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

“Улаанбаатар-2023” зүүн азийн залуучуудын наадам өнөөдөр боксын төрлөөр эхэлнэ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Спортын 12 төрлөөр зохион байгуулагдах тус наадам энэ сарын 23 хүртэл зохион байгуулагдах юм.
2023-08-16

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай шатарчид 18 медаль хүртлээ 

Охидын блиц төрлийн 12 насныхны ангилалд Сүхбаатар аймгийн “Босоо ноён” клубийн тамирчин Б.Дөлгөөн, рапид төрлийн 18 насныхны ангилалд Дорноговь аймгийн ABC академийн Э.Маргадгуа алтан медаль хүртсэн байна. Мөн хөвгүүдийн классик төрлийн 16 насныхны ангилалд Сэлэнгэ аймгийн “Таван хан” клубийн тамирчин Х.Өлзийхишиг нэгдүгээр байр эзэлжээ. Хөвгүүдээс Ц.Тэнүүн, Х.Өлзийхишиг, Н.Батболд, охидоос П.Номунбилэг, Н.Энхрийхэн, Б.Дөлгөөн, А.Марал, Э.Маргадгуа нар тус тэмцээнд гаргасан амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангалаа. 
2023-08-14

250 гаруй харваач цэц мэргэнээ сорин, өрсөлдлөө

“СББ” компанийн 50 жилийн ойд зориулсан үндэсний сурын харваа болж, Улсын цолтой 33 харваач, аймаг спортын цолтой 150 гаруй нийт 250 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
2023-08-13

ДАШТ-ээс хүрэл, Зүүн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв 

Тэгвэл өмнөд хөршийн Хайнан аралд үргэлжилж буйөсвөр үеийн шатарчдын Зүүн Азийн АШТ-д 13 улсын 233 тамирчин оролцож, классик, рапид, блиц төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас 37 тамирчин ур чадвараа сорьсноос Дэлхийн шатрын холбооны мастер, дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирлагад оролцсон “Стейниц” академийн тамирчин Ц.Тэнүүн найм хүртэлх насныхны ангилалд удаалж, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээний шүүгчдийн багт Монголоос олон улсын шүүгч Ц.Тулга ажиллаж байна. 
2023-08-10

Ц.Ананд, Н.Анужин нар Монголын багийн тугчаар сонгогдлоо 

Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод энэ сарын 16-нд эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх тус наадамд манай улсаас 181 тамирчин 42 дасгалжуулагчийн удирдлагад тивийн орнуудын 1500 гаруй оролцогчтой спортын 11 төрөлд өрсөлдөх нь. Монголын багийн тугчаар өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, волейболын тамирчин Ц.Ананд, өсвөр үеийн УАШТ-д таван удаа түрүүлсэн, хүүхдийн спортын наадмын аварга, сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдож, тангараг өргөв. 
2023-08-10

Л.Мессигийн гурав дараалсан дубль 

АНУ-ын “Интер Майами” баг Лигийн цомын шөвгийн 16-д “Даллас” багийг буулган авч, дараагийн шатанд шалгарахад шинэ тоглогч Л.Месси гол үүрэг гүйцэтгэлээ. Тэрбээр багийнхаа эхний болон нэн чухал тэнцээний (4:4) гоолыг оруулсан юм. 
2023-08-09

Симона Байлс эргэн ирлээ 

Токиогийн олимпын наадамд нэрт тамирчин сэтгэл санааны тавгүй байдлын улмаас олон төрөлтийн финалд оролцож чадаагүй. Улмаар түүнийг чиглэсэн шүүмжлэл, үзэн ядалт асар ихэссэн юм. Спортын гимнастикийн дэлхийн номер нэг тамирчин сэтгэл хөдлөлөө ч захирч чадахгүй байна хэмээн тухайн үед шүүмжлэгчид хэл амаа билүүдэж байв. С.Байлс савлуурын төрөлд хүч үзсэн ч боломждоо хүртэл оролцож чадалгүй дөнгөж хүрэл медаль хүртсэн агаад тэр цагаас хойш мэргэжлийн тамирчны замналаа завсарласан билээ. 
2023-08-09

Зүүн Азийн залуучуудын наадам энэ сарын 16-нд Улаанбаатарт болно

Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
2023-08-09

Таван бөхөд зөрчлийн хэрэг нээжээ 

Үндэсний их баяр наадам болон бусад барилдаанд зодоглосон бөхчүүдийн дундаас ёс зүйгүй авирласан байж болзошгүй гэж үзсэн нэр бүхий таван хүчтэнд Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж, заримыг нь шийдвэрлэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.28-д Баяр наадмын тухай хууль зөрчих гэсэн заалт байдаг бөгөөд түүний нэг дэх хэсэгт “Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсны дагуу ёс зүйгүй авирласан байж болзошгүй бөхчүүдээс хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх үүднээс тайлбар авахаар дуудаж байгаа юм билээ. 
2023-08-04

М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх Арслан цолны мялаалга наадам наймдугаар сарын 11-нд болно

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж улсын арслан цолтон болсон билээ.
2023-08-03

Парисыг зорих тамирчдад дэмжлэг үзүүлэх нь 

Парис хотод1900, 1924 оны зуны олимпын наадам зохион байгуулсан түүхтэй. Түүнчлэн 2017 онд гурав дахь удаагаа зохион байгуулах хотоор шалгарсан юм. Франц улс өвөл, зуны нийт зургаан олимпын наадам зохион байгуулах хүндтэй үүргийг биелүүлсэн. Тус улсад ирэх жил 1924 оны олимпын наадмын 100 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байгаа аж.
2023-08-03

“Дэрэн” клубийнхэн шилжин явах цом дахин хүртэв

Үүнээс гадна 2026 онд АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад болох Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны сугалааг ч мөн явуулжээ. 20 улсын шигшээ багийг сугалаанд оролцуулснаас манайхан Афганистаны тоглогчидтой учраа таарсан байна. Урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 12-нд Афганистанд, 17-нд Улаанбаатарт болох нь. 
2023-08-03

Дэлхийн шатрын холбоо Г.Амартүвшин, Т.Мөнхзул нарыг онцлов

Азербайжаны Баку хотод өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн шатрын “Дэлхийн цом-2023” тэмцээнд Монголын шигшээ багийнхан дасгалжуулагч С.Ган-Одын удирдлага дор олцож байна. Тус тэмцээний нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс олон улсын мастер Г.Амартүвшин Испани улсын их мастер Эдуардо Итурризага Бонеллитай тоглохоор болсон юм. Мөн эмэгтэйчүүдээс их мастер Т.Мөнхзул Украины и хмастер Наталья Буксатай тоглохоор учраа таарсан. Тэд их мастер цолтнуудыг эхний өрөгт хожиж, олныг гайхшируулсан бөгөөд авьяас, ур чадварыг нь Дэлхийн шатрын холбоо онцолжээ. 
2023-08-02

Наймдугаар сард болох бөхийн барилдаануудын мэдээллийг хүргэе

Монголын Үндэсний бөхийн холбооноос наймдугаар сард болох бөхийн барилдаануудын хуваарийг гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
2023-08-02

Фото: Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам ЖҮДО

БНХАУ-ын Чэнду хотод болж буй Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн тэмцээнд Монголын баг медалиас мултарчээ. 
2023-08-02

“Чэндү-2021” наадмаас гурван жүдоч хүрэл медаль хүртлээ 

“Чэндү-2021” оюутны спортын зуны универсиад XXXI наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд манай тамирчид өчигдөр гурван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэй 78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрдэнэт-Од Литва улсын бөхийг, Д.Номинзул +78 кг-ын жинд Италийн бөхийг ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн Нидерландын тамирчныг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медаль авлаа. Ингэснээр Монголын баг универсиадаас нийт дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Түүнчлэн сагсан бөмбөгийн тамирчид хэсгийн хоёр дахь тоглолтоо Өмнөд Африкийн багтай хийж, 74:48 харьцаатай ялалт байгуулжээ. 
2023-08-01

Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хувиар

  Наймдугаар сарын 05-06-нд Хүрээ цам даншиг наадам. Хүй долоон худагт үндэсний бөхөөр 256 (түрүү бөх 30,0сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал, мөнгөн тоногтой эмээл) өвөр монгол, буриад бөхөөр тус бүр 64 (түрүү бөхчүүд тус бүр 25,0 сая төгрөгний шагнал. Ивээн тэтгэгч байгууллагын мөнгөн шагнал ба мөнгөн тоногтой эмээл) бөхийн барилдаан болно. Бүх барилдаан сугалаагаар зохион байгуулагдана.
2023-08-01

“Чэндү-2021”-ийн медалийн салхийг жүдогийн тамирчин О.Уранбаяр хагаллаа

Түүнчлэн сагсан бөмбөгийн баг B хэсэгт Румын, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Аргентины багтай тоглохоор оноолт таарчээ. Эхний тоглолтоо манай тамирчид Румыний багтай хийж, 81:62 оноогоор хожигдсон байна. Монголын таван тамирчин жүдо бөхийн төрөлд өрсөлдлөө. Тэднээс хоёр тамирчин хүрэл медалийн төлөө барилдан, ялагдал хүлээсэн аж. 
2023-07-31