Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж улсын арслан цолтон болсон билээ. Улсын гарди М.Бадарч Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэнээр 100 жилийн ой тохиож буй Архангай аймгийн ард түмнийгээ баясгасан. М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх Арслан цолны мялаалга наадам наймдугаар сарын 11-нд Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулагдана. Энэ үеэр хурдан, их нас, дааганы уралдаан, Хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болно. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөөд байна.